KPI МАСТЕРКЛАСС сургалт : 10-р сарын 16, 17-ны өдрүүдэд явагдах гэж байна

Гүйцэтгэлийн удирдлага нь ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ, KPI үнэлгээний удирдлага, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл цуглуулах гэх мэт олон нарийн төвөгтэй асуудлыг агуулсан, судалгаа шинжилгээнд суурилсан олон талт систем юм.

Олон улсын KPI институтын 15 жилийн судалгааны ажлууд дээр тулгуурлан хөгжүүлсэн гүйцэтгэлийн удирдлагын аргачлалын тухай KPI Мастеркласс сургалт нь байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад туслах гүйцэтгэлийн удирдлагын системийн үндсэн 6 тулгуур ойлголтыг агуулсан сургалтын бүтээгдэхүүн юм.

 

KPI МАСТЕРКЛАСС сургалтаар Та юу сурах вэ?

  • Гүйцэтгэлийн удирдлагын системийн архитектур бүтцийг ойлгох
  • Дата шинжилгээний процессийг нарийн зохион байгуулах
  • KPI үзүүлэлтийн тайланг боловсруулах, тайлагнах шилдэг арга туршлагуудаас суралцах
  • Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтыг зохион байгуулахад сурах
  • Гүйцэтгэлийн удирдлагын системийг бий болгох, хөгжүүлэх, сайжруулах практик туршлагуудаас сурах
  • Гүйцэтгэлд суурилсан соёлыг хэрхэн бүрдүүлэх тухай мэдлэг авах

Энэхүү сургалт нь дэлхийн олон оронд англи, араб, франц, испани хэл дээр явагддаг бөгөөд Монгол улсад анх удаа 2 өдрийн түргэвчилсэн сургалтыг монгол хэл дээр зохион байгуулах гэж байна.

Та үүнийг мэдэх үү?

KPI удирдлагын процесс нь оновчтой KPI үзүүлэлтийг сонгох, стандарт бичиг баримтжуулах, байгууллагад идэвхижүүлэн ажлуулах, тоон мэдээллийг цуглуулах, үнэлгээний хуудас, хяналтын самбарыг хөгжүүлж ашиглах, KPI нэвтрүүлэлтийн төслийг хэрэгжүүлэх, KPI үзүүлэлтийн тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх, бизнесийн чухал шийдвэр гаргалтуудыг хийх гэх мэт олон чухал ажлуудыг агуулдаг.

KPI Мастеркласс сургалтаар та эдгээр мэдлэгийг олж авахаас гадна байгууллагынхаа гүйцэтгэлийн удирдлагын системийг илүү бүтэцчлэгдсэн, олон улсын шилдэг туршлагад суурилсан аргачлалаар зохион байгуулж, гүйцэтгэлээл сайжруулах аргачлалд суралцах болно.

 

KPI МАСТЕРКЛАСС сургалт 2020 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд болно.

Сургалтын бүртгэл 2020 оны 10-р сарын 2 хүртэл үргэлжилж байна.

Сургалтанд бүртгүүлэх бол дараах формыг бөглөнө үү: https://bit.ly/2Yj5xGP 

Сургалтын бүртгэл хийгдсэнээр танд сургалтын нэхэмжлэх илгээгдэнэ. Сургалтын танхимын суудал хязгаартай тул та төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажих болно. 

 

Олон улсын KPI институтын тухай

KPI Инстритут нь Key Performance Indicators (KPIs)-ийн судалгаа, боловсролын глобаль эрхийг эзэмшигч цор ганц байгууллага юм. Тус институт нь хамгийн анхны KPI менежментийг хөгжүүлсэн ба KPI үзүүлэлтүүд бодит пракитик дээр хэрхэн ашиглагддаг талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн болох KPI загваруудын онлайн сан болсон www.smartKPIs.com вэбсайтыг ажиллуулдаг.