Гүйцэтгэлийг үнэлэх үү? удирдах уу?

Гүйцэтгэлийн үнэлгээ болон гүйцэтгэлийн удирдлага гэсэн ойлголтууд ихэвчлэн ойролцоо утгатай мэт сонсогддог ч тэд нэг нэгнийгээ нөхдөг, стратегийн хувьд ялгаатай, бие даасан үйл ажиллагаанууд юм.

Эдгээр нэр томъёонуудыг анха Balanced Scorecard-ийг зохиогчид болох Robert S.Kaplan болон David P.Norton нар ашиглаж, танил болгосон байдаг. Тэдний 1996 онд гаргасан “The Balanced Scorecard : Стратегийг үйлдэл рүү хөрвүүлэх нь” номонд гүйцэтгэлийн үнэлгээ болон KPI-ийн онцлох төрлүүдийн тухай тодорхойлсон байдаг бол 2000 онд гаргасан “Стратегид төвлөрсөн байгууллага” номонд гүйцэтгэлийн удирдлагын тухай илүү гүнзгий ойлголтыг гаргасан байна. Гүйцэтгэлийг зөвхөн үнэлээд зогсохгүй, үнэлэх процессоо тодорхойлох, бий болгох, үнэлгээн дээр суурилсан шийдвэр гаргалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт ажлууд зайлшгүй чухал гэдгийг энэ номондоо чухалчлан тодорхойлсон байдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээ гэж юу вэ?

Гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зөвхөн гүйцэтгэлийг үнэлэх процессийг агуулдаг. Энэ нь стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг тоон хэмжигдэхүүнээр үнэлэх процесс юм. Ихэвчлэн гүйцэтгэлийг дараах 4 талбарт үнэлдэг :

  • Санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээ
  • Харилцагч, зах зээлийн гүйцэтгэлийн үнэлгээ
  • Процесс, дотоод үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ
  • Хүний нөөцийн гүйцэтгэлийн үнэлгээ

Эдгээр үнэлгээнүүд танай байгууллага стратегийн зорилтууддаа хүрэх явцын гүйцэтгэлийг харуулдаг. Байгууллгын хувьд маш чухал тоон мэдээлэл бүхий тайлангууд эндээс гардаг. Хэрэв гүйцэтгэл зорилтот түвшиндээ хүрээгүй байвал байгууллага үр дүнгээ сайжруулах ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй болно. Энэ бол Гүйцэтгэлийн удирдлагын эхлэл юм.

 

Гүйцэтгэлийн удирдлага гэж юу вэ?

Гүйцэтгэлийн үнэлгээ нь “Бид тавьсан стратеги зорилтынхоо явцын гүйцэтгэлийг хэрхэн хянах вэ?” гэдэг асуултанд хариулдаг бол Гүйцэтгэлийн удирдлага нь “Бид тавьсан стратеги зорилтоо хэрхэн удирдах вэ?” гэсэн асуултанд хариулдаг. Ялгаа нь ердөө л энэ.

Гүйцэтгэлийг удирдах процесс нь удирдлагын багийг өдөр тутамдаа гүйцэтгэлийн үр дүнг ярилцаж хэлэлцэхийг шаарддаг. Удирдлагын баг үр дүн дээр хэлэлцэж, үр дүнг сайжруулах ямар нэг ажил төлөвлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болдог.

Гүйцэтгэлээ үнэлснээр бид өнөөгийн түвшингээ мэдэж авдаг бол үр дүнгээ хэлэлцэж ямар нэг үйлдэл хийснээрээ ирээдүйн үр дүнгээ сайжруулах чухал ач холбогдолтой. Энэ л Гүйцэтгэлийн удирдлагын системийн байгууллагад өгөх үнэ цэнэ гэж тодорхойлж болно.

 

Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд KPI МАСТЕРКЛАСС сургалтыг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.