Могул Консалтинг энд Сервис компани нь 2019 оноос эхлэн KPI институтын албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагын сертификаттай сургалтуудыг Монголдоо зохион байгуулж байгаа билээ.
2021 онд Монголын зах зээл дээр KPI институтийн дараах сургалтуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
CERTIFIED KPI PROFESSIONAL AND PRACTITIONER
KPI МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Энэ сургалт нь таны KPI-тай ажиллах ур чадварыг сайжруулах ба KPI удирдлагын арга техникүүд, скоркарт, дашбоард гэх хэрэгслүүдийг ашиглах мэдлэгийг олгоно. Сургалтанд оролцогчид KPI-ийг сонгох, хэмжих, шаардлагатай өгөгдлүүдийг цуглуулах, гүйцэтгэлийн үзүүлэлт бүхий тайлан бэлдэх гэх мэт эхлэлээс нь төгсгөл хүртэлх бүх үйл ажиллагааны тухай цогц мэдлэгийг олж авах болно.
CERTIFIED OKR PROFESSIONAL
OKR ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН АРГАЧЛАЛЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Гурван өдөр үргэлжлэх энэ сургалт нь гүйцэтгэлийн удирдлагын шинэлэг арга болон OKR (Objective Key Result) –г ашиглан хэрхэн байгууллагынхаа гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга барилыг KPI институтын олон жилийн өргөн судалгаан дээр суурилсан стандартын дагуу хүргэх болно.
CERTIFIED STRATEGY AND BUSINESS PLANNING PROFESSIONAL
СТРАТЕГИ БОЛОН БИЗНЕС ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Энэ сургалт нь стратеги төлөвлөлтийн арга техникийг ашиглан танай байгууллагын бизнесийн төлөвлөлтийн процесс болон урт хугацааны байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад туслах болно.
CERTIFIED EMPLOYEE PERFORMANCE MANAGEMENT PROFESSIONAL
АЖИЛТНУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖҮҮЛЭХ СУРГАЛТ
Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх системийг нэвтрүүлэхээс эхлэн хэрэгжүүлэх, хөгжүүлэх бүхий л үе шатуудын тухай гол ойлголтууд, шилдэг туршлагуудыг энэ сургалтанд үзэх болно.
CERTIFIED DATA ANALYSIS PROFESSIONAL
ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ
Сургалтанд оролцогчид өгөгдлийг хэрхэн үр дүнтэй цуглуулах, шинжлэх, хөрвүүлэх практик мэдлэгийг олж авснаар байгууллагын удирдах ажилтнуудад шийдвэр гаргалтанд шаардлагатай тоон мэдээллийг боловсруулан хүргэх чадварыг суралцах болно.