Дэлхий даяар тулгараад байгаа цар тахлын нөхцөл байдал бизнесүүдэд олон шинэ сорилыг бий болгож байна. Цар тахлаас хамаарсан хөл хорионы шинэ амьдралын хэв маягт зохицон ажиллахын тулд ажилтнууд гэрээсээ ажиллах шаардлагатай болж, зайнаас ажиллах технологийн шийдлүүдийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайн хэлбэрт шилжүүлэх гэх мэт олон өөрчлөлтүүдийг үр дүнтэй хийх шаардлагатай болсон.
Харин ажилтнуудын хувьд зайнаас ажиллах нь ажлын цагаа өөрөө төлөвлөх эрх мэдэл, зайнаас ажиллах технологиудыг эзэмших ур чадвар, ажиллах орчноо бүрдүүлэх, гэр бүлийн орчинд төвлөрч ажиллах сэтгэл зүйгээ удирдах ур чадвар гэх мэт олон өөрчлөлт, шаардлагуудтай нүүр тулж байна. Хэрэв энэхүү зайнаас ажиллах нөхцөл нь удаан хугацаагаар үргэлжилбэл ажилтнууд ажлаа хангалтгүй хийж байгаа юм шиг санагдах, байгууллагын нэгдсэн зорилгоос хөндийрөх, ойлгомжгүй байдал нэмэгдэж эхэлдэг. Англид хийсэн саяхны судалгаагаар ажилтнуудын 32% нь зайнаас ажиллах нь тэднийг хувийн амьдралын тэнцвэрийг алдагдуулж байгааг илэрхийлсэн байна. Учир нь зайнаас ажиллах үед байгууллагын харилцаа өөрчлөгдөж, багийн гишүүдийн харилцах давтамж буурах, онлайн харилцаа нь бодит харилцааг бүрэн орлохгүйгээс ажилтнууд ажлынхаа гүйцэтгэлд сэтгэл дундуур байх, түүнээсээ болоод сэтгэл түгших, илүү цаг ажиллах, улмаар сэтгэл ханамжинд нь нөлөөлөх нөхцөл бий болдог.
Эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд зайнаас ажиллах үед Гүйцэтгэлийн удирдлагын оновчтой систем чухал үүрэгтэй.
Зорилго, зорилтуудаа маш тодорхой тавь
Маш тодорхой, урам зориг өгөх зорилтуудыг тавьж өгснөөр ажилтанд ажлаа төлөвлөх, зорилгодоо тэмүүлэх чухал хүчин зүйл болно. Ялангуяа зайнаас ажиллах үед ажилтны ажлаа эрэмбэлэх, цагаа төлөвлөхөд шууд удирдлагын оролцоо багасдаг учраас ажилтанд зөв шийдвэр гаргалт хийхэд зорилгоор чиглүүлэх нь чухал.
Байнга санал бодлоо хуваалцах харилцааг бий болго
Зайнаас ажиллах үед ажилтнууд оффис дээр өдөр тутам явагддаг харилцааны хэрэгцээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээг авч чадахгүй улмаас өөрийн гүйцэтгэлдээ итгэлгүй болдог. Ажилтантайгаа байнгын харилцааг бий болгож, ажлын гүйцэтгэлд тогтмол санал сэтгэгдлээ хуваалцаж байх нь тэдэнд урам зориг өгөх болно.
Ажилтны гүйцэтгэлийн нээлттэй, шударга системийг хэрэгжүүл
Гартнерийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар Хүний нөөцийн захирлуудын 90% нь цар тахлын үеийн хөл хорионоос үүдсэн зайнаас ажиллах хэв маяг нь цар тахлын нөхцөл байдал дууссан ч цаашид үргэлжлэн явах шинэ ажиллах хэв маяг гэж үзсэн байна. Тийм учраас цаашид ажилтнуудыг бүтээмж өндөртэй, гүйцэтгэл сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилдаа сэтгэл ханамжтай байлгах ажилтны гүйцэтгэлийг удирдах оновчтой тогтолцоо чухал үүрэгтэй байна.
Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд KPI МАСТЕРКЛАСС сургалтыг санал болгож байна.
Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.