KPI МАСТЕРКЛАСС онлайн сургалт : 2-р сарын 22 -25-ны өдрүүдэд явагдах гэж байна

KPI MASTERCLASS ОНЛАЙН СУРГАЛТ

Олон улсын KPI institute-ийн KPI Masterclass сургалт монгол хэл дээр, онлайнаар зохион байгуулагдах гэж байна.

ХЭЗЭЭ : 2021 оны 1-р сарын 22-ooс 25-ны 4 өдөр, өдөрт 09:00 - 13:00 цагийн хооронд өдөр бүр 4 цаг, нийт 16 цаг үргэлжлэнэ.

ХААНА : Шууд онлайнаар явагдана. Та ажил дээрээсээ, гэрээсээ, Улаанбаатар хот, аймаг сумдаас гээд орон зайн бэрхшээлгүйгээр оролцох боломжтой. Танд зөвхөн интернэтэд холбогдсон компьютер байхад л хангалттай.

 

KPI MASTERCLASS СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

KPI нэвтрүүлэхээр зорьж буй мэргэжилтнүүдийн хувьд оновчтой KPI-аа сонгох, KPI-ийн датагаа цуглуулах нь хамгийн хэцүүхэн сорилууд байдаг. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга нь KPI-ийг үнэлэх, сонгохоос эхлээд үр дүнг цуглуулж, нэгдсэн гүйцэтгэлийн тайлан гаргах хүртэл процессийг агуулсан сайн аргачлалыг бий болгох юм. Энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

 

Бизнест үзүүлэх давуу талууд :

  • KPI үнэлгээний шилдэг аргачлалыг суралцан бизнесийнхээ гүйцэтгэлийг сайжруулах
  • Байгууллагынхаа гүйцэтгэлийг хянах оновчтой KPI-уудыг сонгож, бизнесийн үр дүнг сайжруулах
  • KPI ашиглан дата цуглуулах процессоо оновчилсноор үнэ цэнийг бий болгох
  • Сүүлийн жилүүдэд The KPI Institute-ийн баг нь :
  • Бизнесийн 25 салбарын 16 функциональ хэсэгт зориулж 8000 гаруй KPI үзүүлэлтүүдийг боловсруулж документжууллаа
  • 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн тайланг хяналаа
  • KPI документжуулах 30 мянга гаруй процесст KPI санг хувь нэмэрээ орууллаа

 

СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ

Дээд/дунд шатны удирдлагууд

Байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд эсвэл менежерүүд ажиллаж байгаа салбараас хамааралгүйгээр KPI ашиглан байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих мэдлэгийг олж авна. Сургалтын явцад өгөгдөх мэдээлэл, хэрэгслүүд нь уг аргачлалыг байгууллага дээрээ шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Гүйцэтгэлийг үнэлэх сонирхолтой мэргэжилтнүүд

Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, хангамж, мэдээллийн технологи гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд өөрийн байгууллага, хэлтэс, багийнхаа ажлын гүйцэтгэлийг хэмжих KPI –ийн тухай мэдлэгийг олж авснаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, карьераа хөгжүүлэх болно.

Гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтнүүд

Дата аналист, стратеги хариуцсан менежер, гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтэн эсвэл гүйцэтгэлийн архитекторч гэх мэт мэргэжилтнүүд KPI тодорхойлох, өгөгдөл цуглуулах ур чадварыг суралцаж, бодит бизнес дээр туршигдсан жишээ ажлуудаас туршлага судлан өөрийн бизнес дээрх процессуудыг тодорхойлж, KPI үнэлгээний системээ сайжруулах боломжтой.

 

KPI INSTITUTE БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

KPI Инстритут нь Key Performance Indicators (KPIs)-ийн судалгаа, боловсролын глобаль эрхийг эзэмшигч цор ганц байгууллага юм. Тус институт нь хамгийн анхны KPI менежментийг хөгжүүлсэн ба KPI үзүүлэлтүүд бодит пракитик дээр хэрхэн ашиглагддаг талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн болох KPI загваруудын онлайн сан болсон www.smartKPIs.com вэбсайтыг ажиллуулдаг.