KPI тэнцвэржүүлэлт гэж юу вэ?

KPI институтын явуулсан судалгаагаар байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд тулгардаг хамгийн хэцүү асуудал нь “Оновчтой KPI сонгох” байдаг гэж судалгаанд оролцогсдын 50% нь хариулсан байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд KPI сонгох олон төрлийн туршигдсан аргачлалуудаас ашиглахыг бид санал болгодог. KPI тэнцвэржүүлэлт бол KPI сонгох эдгээр аргачлалуудын нэг ба байгууллага өөрийн стратеги зорилтуудын гүйцэтгэлийг хэмжихдээ хоёр талаас нь хэмжих буюу тэнцвэртэй хэмжих аргачлал юм.

Тэнцвэржүүлэлт гэдэг нь нэг нэгнээ дэмжиж нөхсөн хоёр KPI сонгохыг хэлнэ. Хамгийн түгээмэл ашиглагддаг дараах тэнцвэржүүлэлтийн хандлагууд байдаг, үүнд :

  • Тоон болон Чанарын
  • Субьекьив болон Обьектив
  • Үр ашгийн болон Үр дүнгийн

KPI-ийг сонгохдоо тухайн байгууллага ямар түвшинд ажиллаж байгааг тодорхой хэмжиж харуулах нь маш чухал бөгөөд KPI-ийг тэнцвэржүүлэх нь байгууллагын үйл ажиллагааны бүрэн зураглалыг харахад туслах болно.

Жишээ нь Дуудлагын төвийн хувьд харилцагчаас ирсэн дуудлагыг эхний дуудлагаар шийдвэрлэж өгөх нь маш чухал үзүүлэлт ба % Эхний дуудлагаарх шийдвэрлэлтийн түвшин гэсэн үзүүлэлтээр хэмждэг.

Гэхдээ зөвхөн энэ түлхүүр үзүүлэлтээр гүйцэтгэлийг хэмжих нь байгууллага харилцагчдын хүсэлтийг хир үр ашигтай шийдвэрлэж байгааг илэрхийлж чадахгүй. Илүү тодорхой, оновчтой хэмжихийн тулд үр ашгийн түлхүүр үзүүлэлтийг ашиглах шаардлагатай, жишээ нь # Дуудлагын хугацаа гэх мэт.

% Эхний дуудлагаарх шийдвэрлэлтийн түвшин болон # Дуудлагын хугацаа гэсэн хоёр үзүүлэлтээр Дуудлагын төвийн үйл ажиллагааний гүйцэтгэлийг хэмжснээр харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд дундажаар хэдий хугацаа зарцуулж байгааг мэдэх боломжтой. Ингэснээр байгууллага тавьсан Зорилтынхоо гүйцэтгэлийг үр дүнтэй ба үр ашигтай талаас нь тэнцвэржүүлэн хянах боломжтой болно.

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд KPI МАСТЕРКЛАСС сургалтыг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.