Гүйцэтгэлийн үнэлгээний тайланг хэрхэн сайжруулах вэ?

Гүйцэтгэлийн удирдлагын процесст тайлагнал бол хамгийн чухал хэсэг байдаг. Ихэнх менежерүүд оны эцэст гүйцэтгэлийн тайлангаа гаргах гэж олон цагаар суудаг, гэхдээ энэ нь гүйцэтгэлийг сайжруулахад тийм ч ач холбогдолтой биш. Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан бол явцын гүйцэтгэлийг тухай бүрт нь харж, ажлаа сайжруулах зорилготой. Тийм ч учраас нэг удаа олон цагаар сууж гаргах биш тасралтгүй шинэчлэгдэж, байнга хянаж явах ёстой хамгийн чухал ажил юм.

Тайлан бэлтгэхэд ихэвчлэн маш их хэмжээний мэдээллээс чухлыг нь ялгах, зарим мэдээлэл харах боломжгүй байх, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг шалгах гэх мэт түгээмэл асуудлууд тулгардаг. Дараах 10 зөвлөмжийг дагаснаар дээрх асуудлуудаа шийдэж, илүү оновчтой, тасралтгүй, шийдвэр гаргалтанд үнэ цэнээ өгөх тайлагналын процессийг бий болгох, шийдвэр гаргалтуудыг сайжруулах боломжтой гэж KPI институтээс зөвлөж байна.

  1. Мэдээлэл буюу KPI дата эзэмшигч, датаг цуглуулах процессийг тодорхой болгож өгснөөр тайланг цаг хугацаандаа тогтмол гаргах суурь бэлтгэл болдог. Ихэнх байгууллагууд энэ үе шатыг орхигдуулснаас тайлангийн хугацаа болоход их хэмжээний, олон төрлийн датаг богино хугацаанд боловсруулах бэрхшээлтэй тулгардаг
  2. Датаны үнэн зөв байдлыг баталгаажуулахын тулд боловсруулсан эх датаг мөн авах хэрэгтэй. Эх датанд тогтмол дата аудит хийж, зөв бодитой эсэхийг шалгаж байх хэрэгтэй
  3. Гүйцэтгэлийн үзүүлэлт тус бүр дээр дата эзэмшигчээр тайлбар бичүүлж авахыг зөвлөж байна. Тухайн үзүүлэлт яагаад өндөр эсвэл бага гарсан тухай мэдээллийг тэмдэглэж авах нь шийдвэр гаргалтанд онцгой ач тустай
  4. Тайланд дата мэдээллийг маш энгийн ойлгомжтой хэлбэрээр хүснэгтэн болон график хэлбэрээр дүрслээрэй
  5. Гүйцэтгэлийн үнэлгээний тайланг холбогдох ажилтнууд руу Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтаас дор хаяж 3 өдрийн өмнө явуулах нь уулзалтын өмнө ярилцах зүйлсээ бэлдэх, шаардлагатай бичиг баримтуудаа бэлдэх боломжийг олгоно
  6. Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтын хөтөлбөрийг бүх оролцогчид руу урьдчилан илгээх нь уулзалтыг үр дүнтэй болоход туслана. Жишээ нь дараах байдлаар уулзалтынхаа хөтөлбөрийг гаргаж болно :
    1. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулах
    2. Зорилтот түвшинд хүрээгүй KPI үзүүлэлтүүд дээр ярилцах
    3. Гүйцэтгэл муу байгаа хэсгүүд дээр шинжилгээ хийх
    4. Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг ярилцах
    5. Сайжруулах шийдвэр гаргалт, дараагийн алхмуудаа төлөвлөх
  7. Гүйцэтгэлийн үзүүлэлт нь улаан буюу аюулын түвшинд байгаа KPI-уудаа тодорхойлж, асуудлын шалтгааныг тодорхойлж, ярилц
  8. Муу гүйцэтгэлийн эзнийг тодорхойлох гэж бүү яар. Харин түүнийг хэрхэн сайжруулах шийдэл дээр төвлөрч, хамтран сайжруулах ажлуудаа төлөвлөх нь илүү үр дүнтэй
  9. Уулзалтаа аль болох богино хугацаанд хийх, уулзалтын координатор хөтөлбөрийн дагуу хэлэлцүүлгээ өрнүүлэх хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт 2 цагаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг
  10. Уулзалтын дараа бүх оролцогчид руу уулзалтаас гарсан шийдвэр, төлөвлөсөн ажлууд бүхий имэйлийг заавал илгээгээрэй.

Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан гаргах энэ процессийг тасралтгүй сайжруулах нь өөрөө үр ашигтай шийдвэр гаргалт, мэдээллийн хүртээмжтэй байдлын суурь болдог.

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

 

KPI зөвлөх үйлчилгээ

Олон улсын KPI institute-ийн аргачлалын дагуу байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг бид үзүүлж байна. Энэхүү аргачлал нь байгууллагын стратеги төлөвлөлтөнд суурилан стратеги зорилтуудын гүйцэтгэлийг үнэлэх, байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлэх системийг нэвтрүүлдэг онцлогтой. 

 

Та эдгээр үйлчилгээнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, уулзалт товлохыг хүсвэл бидэнд рүү info@mogulconsulting.mn хаягаар хандаарай.