Ажилтнуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлж, ажлаас гарах түвшинг бууруулах 6 зөвлөгөө

American Progress төвийн тайлангаас харахад, ажлаас гарсан ажилчтныг орлуулах зардал нь гарсан ажилтны ажил мэргэжил, ур чадвараас хамаарч тэдний цалингийн 16%- иас 213% хүртэл  зардаг гаргадаг гэсэн тооцоо байна.

Ажилтан ажлаас гарах нь бүх бизнесүүдийн хувьд хамгийн гол анхаарах зүйлс боловч заримдаа үүнийг чухалчлан авч үздэггүй байна. Чадварлаг ажилтныг компанидаа ажиллуулж байх нь компаныг амжилттай болгох хамгийн чухал зүйл, тиймээс та үүний тулд зохих алхамуудыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, танай маш чадварлаг ажилтан ажлаасаа гэнэт гарахаар болбол энэ нь үлдсэн нийт ажилтнуудад сөрөгөөр нөлөөлдөг байна. Тиймээс эдгээр зөвлөгөөнүүд нь таныг ажилтнаа авч үлдэх мөн тэдэнтэй урам зоригтой хамтран ажиллах тань туслах юм.

 

Зөв хүнээ ажилд ав

Ажилтны ажлаас гарах хандлагыг бууруулахад тулд хамгийн эхлээд ажилд авах процессоос эхлэх хэрэгтэй. Хэрэв та ажилдаа чин сэтгэлээсээ дуртай ажилтныг олохыг хүсэж байгаа бол өөрийн компанидаа төгс зохицох нэгнийг ажилд авах хэрэгтэй.

Ажилд горилогчдоос шалгаруулалт хийхдээ, компанийг хөгжүүлэх мөн өөрөө өсөн дэвших хүсэлтэй нэгнийг хайгаарай. Тэдгээр хүмүүс нь удаан ажиллах магадлал өндөр байдаг. Харин зөвхөн туршлагатай болох зорилготой нэгэн байвал тэд удахгүй өөр газар руу явах болно, тиймээс илүү сайн хүнийг олох эрлээ үргэлжлүүлээрэй. Ажлаа байнга солих дуртай байж болзошгүй хэн нэгнийг шууд хасаж болохгүй. Магадгүй тэд карьераа өсгөх буюу яг өөрт тохирсон ажлаа хайж байж болох юм. Мэдээж хэрэг тэд худал ярьж байж болох ч хүний нөөцийн мэргэжилтэнүүд тэдэнд боломж өгөх үү, үгүй юу гэдгийг тодорхойлж танд тус болж чадна.  

 

Зөв урамшууллын бодлогыг хэрэгжүүл

Ажилчдыг урамшуулах хамгийн гол хэлбэр бол мэдээж цалин. Ажилтны гүйцэтгэлийг шудрага, оновчтой үнэлж, түүнд тохирсон цалин урамшууллыг олгох нь ажилтныг урамшуулах хамгийн хүчтэй нөлөөтэй. Үүний тулд өөрийн бизнес, үйл ажиллагаандаа тохирсон оновчтой гүйцэтгэлийн удирдлагын системийг байгууллагадаа ашиглах нь оновчтой.  

Цалингаас гадна мөн та маш боломжийн урамшуулалуудыг санал болгох нь зүйтэй. Ажилтны амьдралыг үндсэндээ сайжруулж болохоуйц цалинтай чөлөө, амралт, акт, үнэгүй хоол, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн төлөвлөгөө, бонус урамшуулал гэх мэт урамшуулал байх хэрэгтэй. Бусад ажил олгогч нар олгодоггүй нэмэлт хөнгөлөлт олговол, ажилчид танай компанид үргэлжлүүлэн ажиллахдаа илүү аз жаргалтай байх болно.

 

Хувь нэмрийг нь үнэлэх

Таны хамгийн чухал алхамуудын нэг бол хүн бүрийн хувь нэмрийг үнэлэх явдал юм. Энэ нь ажилтнуудыг компанидаа урт хугацаанд тогтвортой ажиллахад хамгийн үр дүнтэй арга юм.

Амжилттай хэрэгжсэн төсөл бүрт энгийнээр “Баярлалаа” гэж хэлэх нь урт хугацаанд амжилтанд хүргэнэ. Энэ нь танай ажилтныг өөрийн хийсэн ажлаа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөх, ажлаараа бахархах сэтгэгдэлийг бий болгох болно. Гэвч зөвхөн магтаж урамшуулах нь хангалтгүй бөгөөд стандартыг өндөр болгож, хамгийн сайн гүйцэтгэлтэй ажилтныг урамшуулах юм. Тэднийг улам илүү хичээж ажиллахад нь идэвхижүүлэх, урамшуулах,ахиц дэвшил санал болгох хэрэгтэй. Идэвхжүүлэлт нь өндөр үр бүтээлтэй, аз жаргалтай ажилтныг бий болгодог байна.

 

Онлайнаар суралцах боломжийг бий болгох

LinkedIn Learning, Udemy гэх мэт сургалтын онлайн системийг ашиглан ажилтнууддаа хөгжилтэйгөөр суралцах боломжоор хангаарай. Сургалтын материалаа онлайнаар байрлуулж, ажилчдаа нэвтрэхийг уриалах нь ажилчидад бусдад хянуулж байгаа мэдрэмж нь буурдаг байна. Хэдийгээр энэ нь тийм ч чухал биш боловч ажилчдыг тайвшруулж, сургалтанд хамрагдахдаа илүү их анхаарах боломж бүрдүүлж өгнө.

 

Тэнцвэртэй эрүүл амьдралын хэв маягыг урамшуулаарай.

Тэнцвэртэй эрүүл амьдралын хэв маяг нь ажилтныг стресст орохоос сэргийлэхэд хамгийн чухал ач холбогдолтой. Хэрэв танай ажилчид үргэлжид их ажлаар даруулж байдаг бол энэ нь тэдгээрийг улам их стрессд оруулж, ажилчид ижил төрлийн илүү цалин урамшуулал, хөнгөлөлттэй, амар ажлыг эрж хайх болно.

Тиймээс та бүхэн төвөгтэй, цаг их шаардсан төслүүдийн үед уян хатан ажлын цаг санал болгох хэрэгтэй юм. Ажилчдадаа шаардлагатай ажлаа гэртээ хийж дуусгах боломжийг олгох, төсөл хэрэгжиж дууссаны дараа тэдэнд нэмэлт хэдэн өдөр амран эрч хүчээ цэнэглэх боломж олгоорой. OWL судалгааны төвийн тайлангаас харахад, зайнаас ажиллах боломжтой компаниудын ажилчдын ажлаас гарах хандлага 25% хувиар бага байна.

 

Нээлттэй харилцан ярих соёлыг дэлгэрүүлэх

Үр дүнтэй харилцан яриа бол байгууллагын нэгдүгээр зэргийн хамгийн чухал асуудал юм. Харилцан яриагаа нээлттэй байлгах нь хүн бүр санаа бодлуудаа хэлдэг, үнэлүүлдэг хүчирхэг ажилтнуудыг бий болгодог байна. Ажилтнуудыг ямар ч үед танд ханддаг байхаад нь дэмжиж өгөөрэй. Тэд аливаа асуулт, асуудлын талаар, сайжруулах санаа бодлын талаар тантай нээлттэй харилцах хэрэгтэй.

Гэвч та өөрөө мөн тэдэнтэй адилхан байх хэрэгтэй. Тэдэнд шударга, үр өгөөжтэй санал хүсэлт хэлэх, тэдний чадавхийг нэмэгдүүлэх бүх арга замыг олж харахад нь туслах хэрэгтэй. Хүн бүрийн санал бодлыг сонсдог нээлттэй харилцаатай соёлыг бий болгох нь харилцааг улам бат бөх болгож, илүү хүчирхэгжүүлдэнг. Үр дүнд нь танай байгууллагын ажилчид ажилдаа сэтгэл ханамжтай байх, чин сэтгэлээсээ ажилдаа хувь нэмэр оруулах, удаан ажиллах хүсэлтэй болно.

 

Өсөн дэвших боломжоор хангах

Gallup тайлангаас харахад, ажилчдын 51% нь идэвхитэй шинэ ажил хайж байдаг байна. MRINetwork –ийн ажилд авагч ба ажил олгогч нарын хандлагын судалгаанаас харахад, албан тушаал ахих боломж нь хүмүүс ажлаа солих хамгийн гол учир шалтаан гэж дүгнэсэн байна.

Ажилчиддаа ахиж дэвших боломж олгох нь тэдэнд ахиц дэвшилгүй гацаанд орсон мэт сэтгэгдэлийг төрүүлдэггүй байна. Мөн ажилчдад байнгын сургалтыг санал болгох нь ажилчдын ур чадвар болон гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад туслана. Хэрэв ажилчдад тасралгүй хөгжих, албан тушаал ахих боломж, мөн бусад давуу талуудийг бий болгож өгвөл тэд хэзээ ч компаниасаа гарахыг хүсэхгүй.

 

Сүүлчийн зөвлөгөө

Ажилчдаа тогтвортой ажиллуулах нь заримдаа боломжгүй даалгавар мэт санагдаж болох боловч эдгээр зөвлөмжүүд нь асуудлыг өөрөөр харахад тань тусална.  Хамгийн гол зүйл нь ажилчидтайгаа илүү ойртож, тэдний бүх хэрэгцээг ойлгон, тэдгээрийг хангаснаар байгууллага амжилт гаргахад нөлөөлдөг.

Тиймээс хүн бүр өсч хөгжих боломжтой ажлын байрны эерэг соёлыг төлөвшүүлж, эерэг үлгэр дуурайлал болж, ажилчдын оруулсан хувь нэмэр бүрийг үнэлж байвал та үнэ цэнэтэй, чадварлаг ажилчдаа амжилттай авч үлдэж чадна.

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

KPI зөвлөх үйлчилгээ

Олон улсын KPI institute-ийн аргачлалын дагуу байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг бид үзүүлж байна. Энэхүү аргачлал нь байгууллагын стратеги төлөвлөлтөнд суурилан стратеги зорилтуудын гүйцэтгэлийг үнэлэх, байгууллагын бүх түвшинд хэрэгжүүлэх системийг нэвтрүүлдэг онцлогтой. 

 

Та эдгээр үйлчилгээнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, уулзалт товлохыг хүсвэл бидэнд рүү info@mogulconsulting.mn хаягаар хандаарай.