Контент маркетингийн гүйцэтгэлийг хэмжих хамгийн чухал 10 KPI үзүүлэлт

Контент маркетингийн бүх үйл ажиллагааны явцын гүйцэтгэлийг хэмжих боломжтой ба хэрэв та хэмжиж чадахгүй бол маш чухал мэдээллийг алдаж болно. Гэхдээ бүгдийг байнга хэмжих шаардлагагүй. Хамгийн оновчтой, үр дүнг илэрхийлж чадах тодорхой хэдэн KPI үзүүлэлтүүдийг ашиглах боломжтой ба эдгээрийг бүх төрлийн контент маркетингийн гүйцэтгэлийг үнэлэхэд ашиглаж болно.

 

Вэб хуудсаар зочлогсдын тоо

Энэ нь KPI маркетингийн амжилтыг тодорхойлох хамгийн энгийн үзүүлэлт юм. Учир нь борлуулалтын амжилт нь шинэ хэрэглэгчдийг татах урсгалаас ихээхэн шалтгаалдаг ба ихэнхи маркетингийн мэргэжилтнүүд шинэ хэрэглэгчид буюу сэжим цуглуулахыг чухалчилдаг.

Сэжим цуглуулахад зар сурталчилгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонирхол татахуйц гарчиг үүсгэхээс эхлээд хуудсан дээрх SEO, урт түлхүүр үгс рүү чиглүүлэх эсвэл схемийн микро өгөгдлийг ашиглах гэх мэт техникийн зүйлүүдээс авахуулаад трафикийг сайжруулах олон аргыг ашигладаг.

Та Google Analytics- ийн органик хайлтаас хичнээн олон өвөрмөц зочин танай сайтад зочилж байгааг харах боломжтой бөгөөд хуудас бүрийн хандалтыг хянах нь мөн оновчтой байдаг.

Хуудсанд зочилсон хугацаа

Энэ үзүүлэлтийг ихэнхдээ маркетерууд үл тоомсорлодог боловч сонирхол татахуйц үзүүлэлт юм. Вэбээр зочлогсод таны вэбсайт дээрх нийтлэлийг бүрэн уншихад хангалттай удаан хугацаа зарцуулж байгаа эсэх нь таны агуулга зочдын анхаарлыг илүү татах чанартай байгааг харуулдаг.

Хуудасны үзэлтийн тоо

Энэ бол таны хэзээ ч хайрамжгүй орхиж болохгүй агуулгын маркетингийн хамгийн чухал KPI-ийн нэг юм. Хуудасны үзэлтийн тоо их байх нь үзэгчид танай сайттай идэвхтэй харьцаж, таны нийтлэлийг сонирхож байгааг харуулж байна.

Bounce Rate

KPI –ийн бусад үзүүлэлттэй харьцуулахад энэ үзүүлэлт бол нилээд тодорхой бус үзүүлэлт юм. Жишээлбэл, хэрэглэгч танай сайтад зочилсоныхоо дараа хоёр секундын дараа сайтаас гарах үед хуудасны bounce rate 100% болох болно, учир нь агуулга түүнд сонирхолгүй эсвэл түүний асуултанд хариу өгөхгүй байна гэсэн үг.

Гэсэн хэдий ч хэрэглэгч таны хуудас руу 5000+ тэмдэгтээс дээш сонирхон дуустал нь уншин, асуултанд бүрэн хариулт авч, хуудаснаас гарсны дараа ч хуудасны bounce rate мөн 100% хүрэх болно. Тиймээс Bounce Rate –ийн түвшинг хуудсанд зарцуулсан цаг хугацаатай нь уялдуулан харгалзан үзэх хэрэгтэй.

Түлхүүр үгний хайлтын илэрц

Контент бичих төлөвлөгөө бүр хайлтын системийн оновчтой стратеги дээр суурилсан байх ёстой. Таны нийтлэлүүд үндсэн агуулгын хувьд чанартай, тодорхойлсон стратегиа баримталсан байх хэрэгтэй. Ингэснээр танай сайт хайлтанд идэвхитэй харагдах, түүний үр дүнд байнгын тогтвортой органик урсгалыг хүлээн авах боломжтой юм.

Хувиргалт буюу сэжим үүсгэлт

Контент маркетингийн KPI-ийн тусламжтайгаар шууд борлуулалтаа нэмэгдүүлэх боломжгүй хэдий ч энэ нь хандалт цуглуулах, сэжим болгон хувиргахад чухал нөлөөтэй байдаг.

Амжилттай сэжим болгон хувиргахад асуулга бөглөх, имэйл листэнд бүртгүүлэх, цахим ном, материалыг татаж авахад уриалах гэх мэт аргуудыг ашигладаг. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд уриалан дуудах үйлдлийг оновчтой газар байршуулах, турших, тоон мэдээлэл дээр шинжилгээ хийх нь чухал үүрэгтэй.

Олон нийтийн хариу үйлдэл

Олон нийтийн сүлжээнд нийтлэлээ хуваалцах нь хүмүүст контент таалагдаж байгаа эсэхийг мэдэж болох хялбар арга юм.  Энэ арга нь хамгийн найдвартай үзүүлэлт биш боловч ерөнхийдөө таны үзэгчид тухайн контент-д хэрхэн хандаж байгааг үнэлэхэд ашиглаж болно.

Та долоо хоногт нэг удаа ямар нийтлэл хамгийн их хуваалцаж байгааг жижиг дүн шинжилгээ хийж харж болно. Энэ нь танд үзэгчдийн талаарх сонирхолтой мэдээллийг өгөхөөс гадна шаардлагатай бол стратегиа өөрчлөхөд тань тусална.

Коммент

Уншигчидтай харилцах нь контент зохиогчидод үзэгчдэд үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь тухайн агуулгад үлдээсэн хүмүүсийн сэтгэгдэлд илүү дэлгэрэнгүй тайлбар хийхэд тусалдаг.

Холбоосууд

Маркетингийн компанит ажлын үр нөлөөг хэмжихдээ referral links эсвэл all referral эх үүсвэрийн үзүүлэлтийг авч үзэх нь оновчгүй. Учир нь бүх контентууд referral авчрахгүй байж болно. Зарим контентууд нь танай дараагийн кампанит ажлыг тань дэмждэг бол зарим нь байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд тусалдаг. 

Шилжилтийн эх үүсвэрийг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн сайтад ямар шинэ хэрэглэгчид хандсан, үүнд хэр их цаг зарцуулсаныг олж мэдэх боломжтой. Түүнээс гадна танай салбарын тэргүүлэх манлайлагч нартай холбоо барих боломжийг бүү мартаарай.

Хэрэв таны блог руу чиглэсэн үндсэн гадаад холбоосуудын тоо эрс нэмэгдсэн бол нийтлэл тань амьд хэрэглэгчдийг олдог гэсэн үг юм, тиймээс уншигчид ямар сэдвүүдийг илүү ихээр татаж байгааг олж мэдэхэд анхаарлаа хандуулаарай.

ROI буюу хөрөнгө оруулалтын өгөөж

Тус үзүүлэлт тийм ч сонирхолтой биш боловч та үргэлж контент маркетингийн кампанит ажлынхаа хөрөнгө оруулалтын өгөөжийг үргэлж тооцоолох хэрэгтэй. Та үр ашигтай ажиллаж байгаа эсэхээ таамагаар, баримжаагаар дүгнэж болохгүй, бүх зүйлийг бодит тоогоор хэмжих хэрэгтэй.

Контент бүрийн хувьд бүтээгдэхүүний өртөг болон контентийн цацалтын зардлаа анхаарч үзэхээ мартуузай.

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.