Philips компанийн Тэнцвэрт үнэлгээний хуудас

Сүүлийн үеийн судалгаанаас харахад, судлаач Дэвид Каплан, Роберт Нортон нар тэнцвэрт үнэлгээний хуудсыг (Balanced Scorecard (BSC) бий болгосноос хойш 20 гаруй жилийн дараа ч гэсэн Fortune 1000 -д багтдаг компаниудын тэн хагасаас илүү нь энэ хуудсыг ашигласаар л байна.

Ихэнх компаниуд бизнест тохирох нэг стандартын Тэнцвэрт үнэлгээний хуудасны загварыг ашиглахыг оролддог боловч Philips компанийн хувьд уг хэрэгслийг ашиглан өөрийн өвөрмөц аргыг бий болгосон юм.

Компани нь зах зээл дээрх ирээдүйн байр сууриа дээшлүүлэх зорилгоор уг системийг ашиглан өөрийн зорилгод нийцүүлэн тэнцвэрт үнэлгээний хуудсыг хэрхэн өөрчилснийг та бүхэнд танилцуулах гэж байна.

Philips-ийн хувьд гол анхаарлаа ажилчиддаа төвлөрүүлдэг, ажилтан бүрээс компанийн түвшинг дээшлүүлэхийн тулд тэднээс юу хүлээж байгааг, илүү том, илүү сайн байгууллагыг бий болгоход шаардлагатай хөдөлгөгч хүчин зүйлүүд юу болохыг сайн ойлгосон байгаа эсэхийг баталгаажуулдаг байна.

Өөрөөр хэлбэл, тэнцвэрт үнэлгээний хуудас нь ажилчид компанийн урт хугацааны зорилт болон стратегийн бодлогуудыг ойлгуулахад ашигладаг загвар юм.

Тэд 4 төрлийн голлох амжилтын хүчин зүйлүүдийг ашигладаг буюу лабораторийн ажил, үйл ажиллагаа, зах зээл, бизнесийн амжилт гэх зэрэг үзүүлэлтүүдийн тэнцвэртэй байдлыг олоход чиглэдэг. Эдгээр чухал амжилтын хүчин зүйлсийн дотор дараах зургаан үндсэн үзүүлэлтийг чухалчилж авч үздэг.

 

  • Өрсөлдөх чадвар: мэдлэг, технологи, манлайлал, багийн ажиллагаа

Үзүүлэлтүүд: байгууллагын хөгжил ба мэдээлэл технологийн дэмжлэг

  • Үйл ажиллагаа: гүйцэтгэлийг хөдөлгөгч хүчин зүйлс

Үзүүлэлтүүд: үйл ажиллагааны төгс байдал

  • Хэрэглэгчид: үнэ цэнийн санал

Үзүүлэлтүүд: хэрэглэгч ба ажилчдын сэтгэл ханамж

  • Санхүү- үнэ цэнэ, өсөн дэвшилт ба бүтээмж

Үзүүлэлтүүд: ашиг орлогын өсөлт

 

 

Philips эдгээр амжилтын хүчин зүйлсүүдийг урт хугацааны болон богино хугацааны зорилтуудыг холбоход ашигладаг ба ажилчидад байгууллагын амжилтын гүйцэтгэлд ажилтан бүр хэрхэн хувь нэмэр оруулдаг талаар нарийн ойлголтыг өгдөг.

Эдгээр хүчин зүйлүүдээс гадна тус компани тэнцвэрт үнэлгээний хуудсын хүрээнд дээрээс доошоо чиглэлтэй 4 түвшний хуудсыг хянах системийг ашигладаг. Үүнд: стратегийн хяналт, үйл ажиллагааны хяналт, бизнесийн нэгжийн хяналт мөн хувь хүний хяналт.

Доод түвшний хуудсууд нь дээд түвшний хуудсуудын дагуу байх ёстой бөгөөд бүх ажилчид эхлээд хялбар зорилтуудыг гүйцэлдүүлэх замаар илүү төвөгтэй, хүнд зорилгод хэрхэн хүрэхээ ойлгосон эсэхийг баталгаажуулна.

Компаны удирдлагууд тэнцвэрт үнэлгээний хуудсыг хэрэгжүүлэх нь ажилчид нь бизнесийг өсгөх хүчин зүйлийг зохих ёсоор нь ойлгож чаддаг гэж үздэг.

Мөн түүнчлэн, өөр нэг тэнцвэрт үнэлгээний хуудсын давуу тал нь ажилтан бүрийн хоорондын харилцаа холбооны системийг боловсронгуй болгож, хамт ажиллагсадтайгаа амжилтын туршлага, туршиж үзсэн бүтээгдэхүүн, хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээлэл эсвэл хувь хүний давуу ба сул тал гэх мэт мэдээллийг хуваалцах боломжийг олгодог.

Үүний үр дүнд, хүмүүс хоорондын харилцааны харилцах сувгыг тодорхой болгосноор ижил төрлийн алдааг хоёр удаа гарах магадлал маш бага болж ажилчид болон компанид илүү тулгамдсан асуудлуудад цаг хугацаа, мөнгөө хэмнэж, хуваарилах боломжийг олгодог.

Philips нь тэнцвэрт үнэлгээний хуудсыг өөрийн онцлогтоо тохируулан хэрэгжлүүсэнээр амжилтын түүхийг бий болгож чадсан бөгөөд хүмүүсийн ажиллахыг хүсдэг хамгийн сайн байгууллагын нэг гэдэгт гайхах зүйлгүй билээ. Илүү том зорилгод хүрэхийн тулд жижиг зорилтуудыг бий болгодог ба тэдний ажил корпорацийн амжилтанд хэрхэн нөлөөлж байгаагаа маш сайн мэддэг.

Электроникийн салбарын томоохон төлөөлөл болсон Philips компани нь энэхүү аргын нэг давуу тал болох дасан зохицох чадварыг бүрэн ашиглаж, тэнцвэрт үнэлгээний хуудсыг бизнесийн олон түвшний гүйцэтгэлийг хэмжих хэрэгсэл болгон амжилттай ашиглаж чадсан нь тодорхой харагдаж байна. Тэнцвэрт үнэлгээний хуудсыг дээрхи байдлаар ашигласнаар тэд компанийхаа бүтэц, үнэт зүйлс, зорилго, хүмүүс хооронд шууд, оновчтой, ойлгомжтой харилцаатай байх боломж олгож байгаа юм.

 

Мэдээллийн эх сурвалж : Performance Magazine, KPI Institute

 


Хэрэв та Байгууллагадаа Balanced Scorecard, Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.