Гүйцэтгэлийн үнэлгээний аргуудын давуу болон сул талууд

Бид өдөр бүр үнэлгээ хийж байдаг. Рестораны үйлчилгээг үнэлэх бол Yelp, киноны үнэлгээ Rotten Tomatoes, банкны болон бусад бүх л үйлчилгээ авах бүртээ үнэлгээ өгч байдаг. Бид семинар болон сургалтанд суусан хүмүүсээс үнэлгээ хийж өгөхийг хүсдэг. Бидний өдөр тутмын амьдралд хийгдэж байгаа шийдвэр гаргалтуудад үнэлгээ аль хэдийн чухал үзүүлэлт болжээ.

Ажил дээр, гүйцэтгэлийн үнэлгээ нь албан ёсны үнэлгээний үйл явц болоод удаж байна. Уламжлал ёсоор менежерүүд ажилчидтайгаа жилд нэг удаа (эсвэл хоёр удаа) уулзаж, ажлын гүйцэтгэлийн гол хэсэгүүдэд үнэлгээ хийдэг. Гэсэн хэдий ч маш олон байгууллагууд жил бүрийн энэ уулзалтуудаа илүү олон удаа, албан бус ярилцлагын хэлбэртэй байлгахыг эрхэмлэдэг болсон байна. Гэвч зарим хүмүүсийн хувьд энэ нь үнэлгээг бүхэлд нь бууруулах, үнэлгээний бодит бус хэлбэр гэж үзэж байна.

Ажлын гүйцэтгэлийг үнэлэх олон төрлийн аргачлалууд байдаг ба аргачлал бүрт давуу ба сул талууд байдаг. Эцсийн үр дүндээ гүйцэтгэлийн үнэлгээ нь ажилтнуудыг амжилтттай ажиллахад нь хэрхэн хамгийн сайнаар туслахад нь менежерүүдэд тусладаг.

 

Албан ёсны үнэлгээ

Яг л киноны үнэлгээ шиг жилдээ нэг удаа хийгддэг гүйцэтгэлийн үнэлгээнд ажилтны жилийн турш хийж гүйцэтгэсэн ажлуудыг бүгдийг нь харгалзан үзэхгүй байх сул талтай байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс хамгийн сүүлийн үеийн үйл явдлуудад хэт их ач холбогдол өгдөг. Тиймээс саяхан гарсан таагүй үйл явдал менежерийн толгойд эргэлдвэл ажилтны зургаан сарын өмнөх гаргасан амжилт тийм ч их онцгой зүйл биш байх болно. Иймд гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтын үеэр зөрчилдөөн гарах магадлалтай өндөр байдаг байна.

Жил бүрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үйл явц, хяналт нь менежер болон ажилтанд ажилтны карьерийн гол хүчин зүйл болох амжилт ололт, дэвшлийн талаар хэлэлцэх боломжоор хангаж өгдөг. Албан ёсны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь менежерийн зүгээс маш тодорхой дүгнэлт хийх, бүгдийг ойлгомжтой, ил тод байлгахыг шаарддаг давуу талуудтай.

Зарим амжилттай тохиолдолд эдгээр төрлийн гүйцэтгэлийн үнэлгээний систем нь ажилчдыг хамгийн дээд түвшинд хүрэхэд нь урамшуулж, амжилтанд хүргэх, дэвших тодорхой замыг нээж өгдөг. Зарим муу үнэлгээ нь хоёр талдаа сэтгэлийн түгшүүр, стресс үүсгэдэг бөгөөд маш их цаг хугацаа, эрч хүч зарцуулдаг.

Нээлттэй бус гүйцэтгэлийн үнэлгээ

Нээлттэй бус гүйцэтгэлийн үнэлгээний үед, гүйцэтгэлийн үнэлгээ хийгддэг боловч тэд ажилтанд энэ мэдээллийг хуваалцдаггүй байна. Энэ аргачлал нь ил тод байдлыг бууруулдаг ба ажилтанд карьертаа амжилт гаргахад нь шаардлагатай тодорхой ойлголтоор хангаж өгдөггүй байна.  

Гэвч энэ төрлийн үнэлгээг байгууллагууд ашигласаар байгаа. Менежерийн зүгээс цаг хугацаа, хүч бага шаарддаг бөгөөд менежер ажилтан хоёрын харилцаанд зөрчилдөөн бага байдаг байна.

Тодорхой бус үнэлгээ

Тодорхой бус гүйцэтгэлийн үнэлгээний үед, ажилтанд тодорхой гүйцэтгэлийн үнэлгээ хийгддэггүй боловч менежерийн ажлын гүйцэтгэлийн талаархи мэдрэмж нь ажилчдын авах цалинд нөлөөлдөг байна. Энэ арга нь жил бүр хийгддэг үнэлгээг бодвол албан бус байх бөгөөд бүх л жилийн турш хамгийн дээрээс нь үнэлгээ хийсэн байдаг тул уулзалтын үеэр цаг бага зарцуулдаг.

Гэвч менежерийн ажлын гүйцэтгэлийг хэмжих үнэлгээний аргуудад маш бага дүрэм журам байдаг. Бодит ажлын амжилтыг шугаман байдлаар хэмжих нь хэцүү байдаг нь менежерүүдэд ч мөн адил ажилтанд урамшуулалын мэдээллийг бодитой өгөхөд хүндрэлтэй байдаг.

Үнэлгээ хийхгүй байх

Сүүлийн үед гүйцэтгэлийн үнэлгээг бүр огт хийхгүй байх тухай саналууд улам бүр нэмэгдэж байна. Энэ тохиолдолд карьер болон цалингийн өсөлт нь ажлын гүйцэтгэлээс илүүтэй ажилласан жил (үүнийг хянаж тайлбарлахад хялбар) дээр суурилдаг. Гэвч цалин хөлс ажлын гүйцэтгэлтэй холбогдоогүй тохиолдолд үүнд асуудлыг бий болгодог.

Эндээс харахад гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Та алийг нь ч сонгосон бай, ажилчиддаа аль болох сайн нийцүүлэн сонгох хэрэгтэй (төгс төгөлдөр байх шаардлагагүй).

Бид, рестораний үйлчилгээ болон үзсэн кинондоо үнэлгээ өгдөг, үүнтэй адилаар ажлын байран дахь гүйцэтгэлийн үнэлгээ нь хамгийн оновчтой аргачлалаар хийгдэж байгаа эсэхээ анхаарах хэрэгтэй. Магадгүй гүйцэтгэлийн үнэлгээнд гүн гүнзгий ач холбогдол өгөхөөс илүү зөвхөн ажлын байрны онцлогт тохирсон зөв гүйцэтгэлийн үнэлгээг эрхэмлэж, менежерүүд байнгын санал хүсэлтээ илэрхийлэхэд анхаарвал байгууллага илүү сайн ажлын гүйцэтгэлтэй болохоос гадна карьерын хувьд өсөлтөд хүргэж чадна.

 

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.