Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын шинэ эрин үе

Өнөөдөр, маш олон талууд энэ талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж байгаа бөгөөд энэ нь танд хэр ач холбогдолтой санагддаг вэ? Бид гүйцэтгэлийн удирдлагыг юу гэж нэрлэх ёстой вэ? Бид гүйцэтгэлийн удирдлагыг яагаад хийдэг юм бэ? Эцэст нь, үр дүн нь үнэхээр бидэнд хамаатай юу, эсвэл энэ нь зүгээр л бичиг баримт, хүний нөөцийн зарим нэг чиг үүрэг оршин байх шалтгаан юм уу? Энэ үйл ажиллагаа компаний хүссэн эцсийн үр дүнд хүрэхэд үнэхээр тусалдаг уу?

Хэрэв та ажилтнаас энэ талаар асуувал тэрээр гүйцэтгэлийн удирдлага нь жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхтэй яг адилхан гэж хэлнэ. Үүнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр, хувь хүнд олон сарын өмнө хийсэн ажил дээрээ шүүгдэнэ гэдэг нь хүнд нөхцөл байдал юм. Зарим тохиолдолд гүйцэтгэлийн удирдлага сайжрах боловч хичнээн олон маягтыг бөглөсөн ч гэсэн субьектив ярилцлага хэвээр байсаар байгаа тул бүрэн найдаж болох зүйл биш юм. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээг хүн бүр сонирхож байна, гүйцэтгэлийг үнэлэх явцад цалин нэмэхийг хүсэх нь тохиромжтой цаг биш гэдгийг та мэдэж байгаа гэхдээ үүнээс илүү сайхан мөч гэж байхгүй. 

Нөгөө талаас, хэрэв та салбарын менежерээс асуувал энэ нь заримдаа ач холбогдол багатай маш их бичиг цаасны ажил гэж хэлнэ. Харин та сайн удирдагч бол үнэлгээ өгөх цагийг хүлээлгүйгээр үнэлгээг шаардлагатай бол хэдэн ч удаа өгч чадна. Таны хувьд доод албан тушаалтнуудтайгаа ярилцах, тэднийг дасгалжуулах, хөгжүүлэх, өсч дэвшихэд нь туслах нь нэн тэргүүний асуудал биш бол гүйцэтгэлийн удирдлага нь таны хувьд ажилчдын ирээдүй биш өнгөрсөн гэсэн үг юм. Мөн та энэ үйл ажиллагаанд дургүй ч байж магадгүй юм.

Хүний нөөцийн газар, энэ үйл ажиллагаанд ажилчид оролцохгүй байна эсвэл хариуцлагатай хандахгүй байна гэж гомдоллодог. Дээд удирдлагууд нь үйлдвэрт болж буй зүйл нь тэдний хүрэх гэж тэмүүлж буй зүйлүүдтэй холбоогүй байна гэж гомдоллодог.

Тиймээс дээрхи нөхцөл байдлыг харгалзан бид юу хийх ёстой вэ?

 

  1. Нэршил (нэр) өөр байх ёстой юу?

Шекспир нэгэнтээ хэлсэнчлэн “Нэрэнд юу байна вэ? Бидний сарнай гэж нэрлэдэг зүйл/өөр нэрээр нэрлэвэл сайхан үнэр юм” гэж хэлжээ. Нэр нь мэдээж чухал бөгөөд хандлагыг өөрчлөхөд ач холбогдолтой. Гэсэн хэдий ч, хандлагыг өөрчлөхгүй бол энэ ажил дэмий хоосон зүйл болно.

Эхлээд тухайн компанид тохирох авьяас чадварыг татаж, дараа нь гүйцэтгэлийн зөв хүрээг бий болгох нь Авьяас чадварын менежмент /Talent Management/ юм. Товчхондоо, бид хувь хүн болон компанийн өсөлтийг ирээдүйд чиглүүлж буй хэрэг юм.

 

  1. Процессийг өөрчлөх шаардлагатай юу?

Гүйцэтгэлийн удирдлага нь хариуцлагатай байдал, алсын хараа бөгөөд өнгөрснийг (өнгөрсөн гүйцэтгэл) ирээдүйтэй (ажилтан бүрийн ахиц дэвшил) холбож өгдөг. Энэ үйл ажиллагаа байх ёстой үйл ажиллагаа бөгөөд үгүй хийж болохгүй. Харин эрс шинэчлэлт хийхдээ манлайллын хэлбэрээр явуулах буюу байнгын санал хүсэлт, ганцаарчилсан уулзалт, шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, дасгалжуулалт хийхэд илүү анхаарч ажиллавал ажилчид хуваарилагдсан үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Мөн энэ үйл явц нь ил тод, хурдан байх ёстой ба ажилтны ур чадвар, хувь хүний авьяас чадвар, хүсэл эрмэлзэл түүгээр ч барахгүй бизнесийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлуудыг хангахад чиглэх хэрэгтэй. Компанийн соёл, манлайлалын хэв маяг нь гүйцэтгэлийн амжилтыг дэмждэг бөгөөд хэрэв танай компани тэгдэггүй бол үүнийг хэрхэн нэрлэх нь огт хамаагүй юм. Энэ үйл ажиллагаа нь аль аль талд зөвхөн бухимдлыг л авчрах болно.

Олон тооны ажилтантай том корпорацууд шинэ үеийн ажилчдын шаардлага, бизнесийн ерөнхий саад бэрхшээл, нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөгдөж, дасан зохицож аль хэдийнээ эхэлсэн. Тун удахгүй бусад компаниуд ч мөн адил тэдний жишгээр эсвэл дотоод хэрэгцээ шаардлагаас болж шахагдаж эхэлнэ. Албадан эрэмбэлэх, олон мянган бичиг баримт бүрдүүлэх, санал хүсэлтийг үл хойшлуулах асуудал удахгүй байхгүй болно. Энэ бүгд гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой шинэ эрин үе эхэлж байгаагийн шалтгаан юм.

 


Хэрэв та Байгууллагадаа Гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх, гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, богино хугацаанд мэдлэг олж авахыг хүсвэл бид танд дараах үйлчилгээнүүдийг  санал болгож байна.

Certified KPI Professional сургалт

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.