Дэлхийн хамгийн том KPI-ийн сан

Олон улсын KPI Institute байгууллагын KPI төслүүдийн шилдэг туршлагууд, судалгааны 17 жилийн туршлага дээрээс бий болсон 21,264 төрлийн KPI-ийн бичиг баримт бүхий smartkpis.com онлайн санг танилцуулж байна. Энэхүү онлайн сан нь гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэлийг удирддаг, үнэлдэг, хянадаг бүхий л ажил мэргэжлийн хүмүүст зориулагдсан юм.

Гүйцэтгэлийн үнэлгээний туршлагатай шинжээчдийн удирддаг судалгааны үйл ажиллагааны үр дүн болох KPI-ийн онлайн сан нь нягтлан бодох бүртгэл, санхүү, нийгмийн хариуцлагын асуудал, хүний нөөц, багцын болон төслийн менежмент, борлуулалт, нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт 25 салбар, 16 функциональ чиглэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг агуулдаг.

Дэлхий даяар 84 мянга гаруй гишүүд бизнесийн орчинд ашиглах боломжтой, олон төрлийн KPI загвар, документуудыг ашиглан, өөрийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлж чадаж байна. Мөн гишүүнчлэлд нэгдснээр KPI Institute-ийн гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой сүүлийн үеийн судалгаа, нийтлэлүүдийг унших боломжтой болдог. Үүнд салбарын түгээмэл ашиглагдаж байгаа KPI-ууд, KPI тайлангийн судалгаанууд гэх мэт таны өдөр тутмын ажилд хэрэглэгдэх, сүүлийн үеийн мэдээллүүд ордог.

Судалгааны тайлангуудаас гадна KPI Institute нь өөрийн арга барил, туршлага дээр суурилсан олон төрлийн сургалтуудыг явуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатуудыг олгодог. Жишээ нь тус институтын хамгийн алдартай сургалтуудын нэг болох Certified KPI Professional хөтөлбөр нь гүйцэтгэлийн үнэлгээ, удирдлагын туршигдсан арга аргачлалд суралцаж, өөрийн байгууллагад үнэ цэнийг нь бий болгохыг хүссэн хүн бүрт зориулагдсан.

KPI Institute-ийн эдгээр үйлчилгээнүүдийг авдаг дэлхийн томоохон байгууллагууд, жишээ нь Accenture, Microsoft, PWC, BMW, Pepsico, Samsung, Emirates, IBM, Hilton Worldwide, Petronas гэх мэтчилэн байдаг.

Certified KPI Professional сургалт нь 2018 оноос эхлэн Монгол улсад албан ёсоор зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг албан ёсны эрхтэйгээр Могул Консалтинг энд Сервис компани зохион байгуулдаг. Та сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөн бидэнд илгээгээрэй.