Balanced Scorecard буюу Тэнцвэрт үнэлгээний аргачлал нь байгууллагын зорилгодоо нийцсэн гол шийдвэрийг гаргахад туслах замаар байгууллагыг хөгжүүлэх, гүйцэтгэлийн шинэ түвшинг бий болгоход тусладаг. Энэ гүйцэтгэлийг удирдах аргачлал нь ердөө суурь тогтолцоог бий болгодог бөгөөд түүнээс цааш хүссэн үр дүндээ хүртэл нэмж, сайжруулж, өөрчилж, ашиглах боломжтой байдаг. Технологийн зах зээлийн тэргүүлэгч болох Apple Inc бол энэхүү Тэнцвэрт үнэлгээний аргачлалыг бизнестээ амжилттайгаар ашигладаг тод жишээ юм.
Harvard Business Review-ийн нийтлэл дээр бичсэнээр Apple компани таван үндсэн гүйцэтгэлийн үнэлгээг ашигладаг :
Харилцагчийн сэтгэл ханамж
Гол өрсөлдөх чадварууд
Ажилтны хамтын ажиллагаа
Зах зээлд эзлэх хувь
Хувь эзэмшигчдэд өгөх үнэ цэнэ
Apple компани үйлчлүүлэгчиддээ үргэлж анхаарал хандуулдаггүй байсан. Өмнө нь тэд өөрсдийн технологи, бүтээгдэхүүн дээр анхаарлаа төвлөрүүлдэг байсан бол одоо бүх зүйл үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн тухай ойлголт руу шилжсэн бөгөөд энэ нь тэдний компаний үндсэн зарчим болжээ. Компьютерийн салбарын олон компаниуд J.D. Power & Associates нэртэй хэрэглэгчдийн судалгаа хийдэг компанитай хамтран ажилладаг. Гэсэн хэдий ч Apple компани үйлчлүүлэгчдийнхээ хүслийг биелүүлэхийн тулд өөрсдөө судалгаагаа хийж байна.
Хэрэглэгчдэд ээлтэй интерфэйс, үр дүнтэй түгээлтийн систем гэх мэт шинэлэг шийдлийг ажилчиддаа гаргаж өгөх нь тэдний чадварыг болон байгууллагын өрсөлдөх чадвхийг хөгжүүлэхэд нэн чухал юм. Гэхдээ Apple -ийн удирдлагууд эдгээр шийдлүүдийн гүйцэтгэл, үр дүнг хэрхэн хэмжих вэ гэдэг асуулттай байжээ. Урт хугацаанд Америкийн технологийн аварга компани маань нь үр дүнгээ олж мэдэхийн тулд түлхүүр үзүүлэлтүүдийг гаргаж, ажилтнуудаа ийм байдлаар идэвхжүүлэх нь тэдний ур чадварыг хөгжүүлэхэд хүргэдэг эсэхийг олж мэдэх шаардлагатай болно.
Apple компани ажилтнуудтайгаа нэгэн зүгт зорьж, хамтын ажиллагаагаа сайжруулах нь маш чухал гэж үздэг. Компанийн салбар бүрийг хамруулсан ажилтнуудын судалгааг 1-2 жил тутам зохион байгуулдаг ба санамсаргүй байдлаар ажилтнуудыг түүвэрчилж оролцуулдаг байна. Асуулгын хуудсууд нь компанийн гишүүн бүр хувь хүнийхээ стратегийг хэрхэн ойлгож байгаа, үүнийг байгууллагынхаа ерөнхий стратегитэй хэр зэрэг холбож, амжилтанд хүрэхийг хүсч байгааг олж мэдэхийг хүсдэг.
Зах зээлд эзлэх хувь нь мөн маш чухал үзүүлэлт ба ялангуяа технологийн салбарт ажиллаж байгаа байгууллагын хувьд онцлох ёстой үзүүлэлт юм. Учир нь зах зээлд эзлэх хувь хэмжээ ихсэх тусам байгууллагын ашиг орлого нэмэгдэхээс гадна салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг өөртөө татаж байдаг.
Apple Inc дахь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг борлуулалтын алсын хараа, бүтээгдэхүүний загварчлал, олон улс дахь үйлдвэрлэл ба үйл ажиллагааны удирдлагад шингээн оруулсан байдаг. Энэхүү хамаарлыг алба нэгж бүрийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэхэд ашигладаг бөгөөд нийт компанийн гүйцэтгэлийн үнэлгээний системд холбож, шинэ бизнесүүдийн үнэлгээ гаргахад ашигладаг. Ингэснээр компани ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хөрөнгө оруулалтыг хийх болно.
Эдгээр таван гүйцэтгэлийн үзүүлэлт нь богино болон дунд хугацааны гүйцэтгэлд суурилсан "хяналтын" аргын оронд "урт хугацааны гүйцэтгэл" -ийг удирдахад тусалдаг. Цаашлаад байгууллагын нэгж бүрт үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийг эдгээр таван үзүүлэлтэнд тулгуурлан аажмаар сайжруулахад нь тусалдаг. Ерөнхийдөө Тэнцвэрт үнэлгээний аргачлал нь Apple Inc -д гүйцэтгэлээ хянах боломжийг олгодог бөгөөд ингэснээр тэд тавьсан зорилго, зорилгоо биелүүлж чаддагийг бид өдөр тутамдаа харж байгаа билээ.
Та жижиг дунд бизнес эрхлэгч, эсвэл томоохон байгууллагыг төлөөлж байгаа бол байгууллагынхаа гүйцэтгэлийг удирдахад энэхүү Тэнцвэрт үнэлгээний аргачлал, KPI үнэлгээний аргачлалуудыг хэрхэн оновчтой ашиглаж, байгууллагынхаа гүйцэтгэлийг алсын зорилгодоо чиглүүлэх, байгууллагын топ удирдлагаас нэгжийн ажилтан хүртэл бүхий л түвшинд нэг зүгт, нэг зорилгын төлөө ажиллах тогтолцоог хэрхэн бий болгож болохыг олон улсын KPI Institute-ийн албан ёсны Certified KPI Professional сургалтаас сурах боломжтой.