Balanced Scorecard ба Six Sigma – гүйцэтгэлийг сайжруулах шилдэг арга

1992 онд Harvard Business Review сэтгүүлд нийтлэгдсэн Р.Каплан, Д.Нортон нарын "Тэнцвэрт үнэлгээний хүснэгт - гүйцэтгэлийг сайжруулах хэмжүүрүүд" нийтлэлээс хойш Balanced Scorecard (BSC) аргачлал нь гүйцэтгэлийн удирдлагын хамгийн түгээмэл аргачлалуудын нэг болсон юм.

Өөр нэг алдартай менежментийн аргачлал бол 80-аад оны эхэн үеэс эхлэн Motorola-ийн чанарыг сайжруулах санаачлагаас үүдэлтэй Six Sigma арга юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн шаардлагын дагуу үйл явц, бүтээгдэхүүний гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгддэг.

Ерөнхийдөө BSC бол стратегийн удирдлагын систем бол Six Sigma нь бизнесийн дотоод үйл ажиллагааны чанарыг сайжруулах арга хэрэгсэл гэж үздэг.

Balanced Scorecard ба Six Sigma-ийн харилцах хамаарал

Цаг хугацааны туршид олон судлаачид, эрдэмтэд Six Sigma -ийн бүтэц, хэрэгжүүлэлтийн процессийг шинжилж үзээд энэ нь Тэнцвэрт үнэлгээний аргачлалтай /BSC/ олон талаараа төстэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Жишээ нь 2005 онд Gupta энэхүү хоёр менежментийн аргачлалууд хэд хэдэн ижил төстэй талтай болохыг тодорхойлсон байна. Энэ нь 4 тэнцвэрт үнэлгээний бүлэгүүд (санхүү, харилцагч, дотоод үйл ажиллагаа болон хүний нөөц) болон алсын хараа, түүнд хүрэх зорилтуудын гүйцэтгэлийг хэмжихтэй холбоотой юм.

2008 онд Cheng and Pan нар Six Sigma ба BSC хөтөлбөрүүдийн хоорондын харилцааны хэд хэдэн шинж чанарт дүн шинжилгээ хийж, өмнөх програмыг хэрэгжүүлэх туршлага нь хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн.

BSC болон Six Sigma-г бизнесийг хөгжүүлэх системд нэгтгэх нь

Duke University Hospital-ийн кейс туршлага нь энэхүү хоёр аргачлалыг нэг байгууллагад амжилттай зэрэг хэрэгжүүлэх боломжтойг харуулдаг. Тэд BSC аргачлалыг ашиглан байгууллагын эрхэм зорилго, стратеги зорилтуудаа тодорхойлж, түүний гүйцэтгэлийг хэмжих KPI үзүүлэлтүүд , түүнтэй холбоотой хийгдэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлсон. Харин Six Sigma-гийн DMAIC аргачлалын дагуу (define, measure, analyze, improve and control) гүйцэтгэлийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Duke University Hospital-ийн тайлагнаснаар BSC аргачлал нь цэвэр ашгийн түвшнийг 236% өсгөсөн, Six Sigma аргачлал нь эрсдлийн үнэлгээг 11.94 байсныг 4.94 хүртэл бууруулж чадсан байна.

10 жилийн туршлага дээрээ үндэслэн тус эмнэлэгийнхэн BSC бол стратегийн чухал хөтөлбөрүүдийг нэгтгэж өгдөг бол Six Sigma нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад төвлөрч хэрэгжүүлдэг аргачлал юм гэж дүгнэсэн байна.

Дүгнэж хэлэхэд Six Sigma болон Balanced Scorecard хоёулаа гүйцэтгэлийн удирдлагын системийг оновчтой загварчлах замаар байгууллагын гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулахад тусална.

 

Ийм гайхалтай үр дүнд хүрэхийн тулд стратегийн уялдаа холбоо, амжилттай санаачлагыг хэрэгжүүлэх дээд түвшний менежментийн дэмжлэг шаардлагатай байдаг.