Маркетингийн гүйцэтгэлийг үнэлэх 10 KPI үзүүлэлт

Маркетингийн үйл ажиллагааны KPI-г тодорхойлж, үнэлэх болоход ихэнхи маркетерууд болон бизнес эрхлэгчид түгээмэл мэддэг хэдэн үзүүлэлтийг л боддог : борлуулалтын орлого, шинэ хэрэглэгчийн тоо, шинэ хэрэглэгчийг олж авахад зарцуулсан зардал гэх мэт

Гэхдээ маркетингийн амжилттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд туслах хэд хэдэн өөр KPI-ууд байдаг. Зөв үзүүлэлтээр гүйцэтгэлийг үнэлбэл зөв үр дүнд хүрч чадна.

Маркетингийн гүйцэтгэлийг үнэлэх чухал 10 KPI

Бодит бизнес дээр туршигдсан хамгийн чухал 10 KPI үзүүлэлтийг танилцуулж байна :

  1. Борлуулалтын орлого
  2. Шинэ сураг татах зардал
  3. Хэрэглэгчийн амьдралын үнэ цэнэ
  4. Инбаунд маркетингийн өгөөж
  5. Шинэ сураг үүсгэх харьцаа
  6. Сургийг хэрэглэгч болгон хувиргах түвшин
  7. Ландин пэйж хувиргалтын түвшин
  8. Органик траффик
  9. Сошиал медиа трафик, хувиргалтын түвшин
  10. Мобайл трафик, хувиргалтын түвшин

 

Борлуулалтын орлого

Танай маркетингийн хөтөлбөр хэдий хэмжээний борлуулалт компанидаа авчирсан бэ?

Борлуулалтын орлого бол маркетингийн хөтөлбөрийн үр дүнг хэмжих хамгийн чухал үзүүлэлт. Ямар ч компани орлого авчрахгүй зүйлд мөнгө зарахыг хүсэхгүй.

Шинэ сураг хөгжүүлэх зардал

Шинэ сургийг татахад хэдий хэмжээний зардал зарцуулж байна вэ?

Шинэ сураг татах зардлыг тооцохын тулд маркетингийн автоматжуулалтын систем, CRM платформ, санхүүгийн систем гээд ERP системийн бүхий л моделийг интеграцчлан ашигладаг байх хэрэгтэй.

Сураг татах зардлыг тооцохдоо дараах зардлуудыг тооцно.

Инбаунд маркетинг :

  • Зарцуулсан хүний нөөцийн зардал
  • Технологи, програм хангамж
  • Үйл ажиллагааны ерөнхий зардал

Аутбаунд маркетинг :

  • Сурталчилгааны зардал
  • Цацалтын зардал
  • Зарцуулсан хүний нөөцийн зардал
  • Ерөнхий үйл ажиллагааны зардал

Хэрэглэгчийн амьдралын үнэ цэнэ

Инбаунд маркетингийн хувьд хэрэглэгчийн үнэ цэнийг тооцох нь маш чухал. Ингэснээр сургийг хадгалж хэрэглэгч болгохоос гадна байгаа хэрэглэгчээ сэтгэл хангалуун байлгах, хэрэглэгчээ алдахгүй байх, хэрэглэгчийн амьдралын үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дараах томъёоллоор бодно :

(Хэрэглэгчийн дундаж борлуулалт) х (жилд хийж буй борлуулалтын дундаж тоо) x (хэрэглэгчийн амьдралын мөчлөг)

Хэрэглэгчийн амьдралын үнэ цэнийг өсгөх хамгийн шилдэг арга бол одоогийн харилцагчидтайгаа байнгын холбоо үүсгэх хөтөлбөрийг хөгжүүлэх юм. Жишээ нь одоогийн хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтмол хүргэж байх гэх мэт.

Инбаунд маркетингийн өгөөж

Компани бүр л оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг харахыг хүсдэг.

Инбаунд маркетингийнхаа хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох нь маркетингийн багийн жилийн болон сарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх том үзүүлэлт болдог. Мөн дараагийн жилийн төлөвлөлтөө гаргахад чухал мэдээлэл болж өгдөг.

Инбаунд маркетингийн өгөөжийг дараах томъёогоор бодно :

(Борлуулалтын өсөлтМаркетингийн зардал) / Маркетингийн зардал = ROI

Шинэ сураг үүсгэх түвшин

Вэбсайтын траффикаа судлах, ялангуяа хэрэглэгчид органикаар орж ирж байна уу, шууд вэбсайт руу хандаж байна уу, сошиал медиа эсвэл хайлтаар орж ирж байгаа эсэхийгээ судлаж байх нь маш чухал.

Вэбсайтны трафик тасралтгүй өсч байгаа хэдий ч тэндээс үүсч байгаа сурагийн түвшин бага хэвээр эсвэл буураад байвал вэбсайт дээр чинь асуудал байна гэсэн үг.

Энэ вэбсайтаар зочлогсдыг сураг болгон хувиргах түвшнээс хамаарч вэбсайтын дизайн, агуулга, форм гэх мэт зүйлүүдийг өөрчлөхөө шийдэх нь зүйтэй.

Сургаас Хэрэглэгч хувиргах түвшин

Маркетингийн бүх үйл ажиллагааны эцэст хэдэн сургийг борлуулалт болгон хувиргаж чадсан бэ гэдэг харьцаа хамгийн чухал. Үүнд борлуулалт болгох боломжтой сураг болон борлуулалт болсон сураг гэсэн үзүүлэлтүүдийг тооцох хэрэгтэй.

Борлуулалт болгох боломжтой гэдэг нь сургийн онооны үнэлгээгээр эсвэл тодорхой үйл хөдлөлөөр нь худалдан авалт хийхэд бэлэн гэж тооцож байгаа сургийг хэлнэ. Ихэнх байгууллагад “Борлуулагчтай холбогдох” форм бөглөсөн сургийг энэ төрөлд тооцдог.

Борлуулалт хийсэн сураг нь энгийнээр хэлэхэд борлуулалтын ажиллтнууд холбогдож, уулзалт хийх гэж байгаа боломжууд юм.

Энэ хоёр үзүүлэлтээс гадна дараах асуултуудын хариуг бодож үзээрэй :

  • Манай хэрэгжүүлсэн хөтөлбөр шинэ сураг авчирч чадсан уу
  • Манай CRM систем чанартай сургийг зөв цагт нь борлуулалт болгож чадаж байна уу
  • Бид борлуулалтаа амжилттай хааж чадаж байна уу

Хэрэв эдгээр асуултуудад үгүй гэж хариулж байвал борлуулалтын багтайгаа хамтарч эдгээр тоог хэрхэн өсгөж болох тал дээр ажиллаарай.

Ландин пэйж хувиргалтын түвшин

Танай Ландин пэйж маш үзэмжтэй, их агуулгатай болж чаджээ, гэхдээ тэр зочлогсдыг сураг болгон хувиргаж чадаж байна уу?

Хэдий их олон хүн зочлон орж байсан ч, хэдий гоё загвартай болсон ч сураг гаргаж чадахгүй бол тэр пэйж үр ашиггүй ажил болжээ. Тухайн пэйж дээр засвар өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэсэн үг.

Жишээ нь хувиргалтын түвшинг нэмэгдүүлдэг доорх өөрчлөлтүүдийг хийж, A/B туршилт хийгээд үзээрэй :

  • Өнгөө өөрчлөх
  • Гарчигны текстийг өөрчлөх
  • Контентоо илүү сонирхолтой болгох
  • Бөглөх формны хэмжээг багасгах

Органик трафик

Инбаунд маркетинг хэрэгжүүлдэг байгууллагуудын гол зорилго нь хайлтаар орж ирэх органик трафикийг нэмэгдүүлэх байдаг. Органик трафик өндөр байна гэдэг нь хүмүүс өөрсдөө хайлт хийж танай вэбсайт руу орж ирдэг гэсэн үг. Энэ нь танай маркетингийн ажиллагааг хэмнэхээс гадна зардлыг хэмнэдэг.

Органик трафик нь хайлтын системийн стратегиас тань шууд хамааралтай. Тийм учраас энэ үзүүлэлтийн үр дүнд SEO стратегиа мөн шинэчлэн тодорхойлох хэрэгтэй.

Сошиал медиа трафик, хувиргалтын түвшин

Инбаунд маркетинг хэрэгжүүлдэг байгууллагууд сошиал медиагийн ач холбогдлыг үл тоох нь түгээмэл байдаг, хэдий ч сүүлийн жилүүдэд маркетингийн аливаа хөтөлбөрийн амжилтанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдаж байна.

Сошиал медиа ашигласны үр дүнг дараах үзүүлэлтүүдээр харж болно :

  • Сошиал медиа суваг тус бүрийн үүсгэсэн сурагийн тоо
  • Сошиал медиа сувгаас үүсгэсэн хэрэглэгчийн тоо
  • Сошиал медиа сувгаас үүсгэсэн трафикийн түвшин

Танай байгууллагын хувьд Twitter, Facebook, LinkedIn, Google+, Pinterest болон Instagram платформууд бүгд үр дүнтэй биш байж болно, гэхдээ дээрх сураг болон хэрэглэгч үүсгэж байгаа үзүүлэлтээр нь эрэмбэлж аль сошиал медиа сувгийг илүү хөгжүүлэх ёстойгоо олж харах боломжтой.

Мобайл трафик, хувиргалтын түвшин

Танай вэбсайт гар утсан дээр харагдах байдлаар тохируулагдсан уу? Интернэт хэрэглэгчдийн дийлэнх хувь нь гар утсаа ашиглаж байдаг гэсэн судалгаанаас харахад танай вэбсайт хэрэглэгчид яаж харагдаж байгааг шалгах нь чухал болохыг ойлгож болно.

Дараах үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуулаарай:

  • Мобайл трафик
  • Мобайл төхөөрөмжөөс хувиргасан сургийн тоо
  • Мобайл төхөөрөмжөөс вэбсайтнаас гарсан хэрэглэгчийн тоо
  • Хэрэглэгчийн түгээмэл ашиглаж байгаа мобайл төхөөрөмжүүд

Хэрэглэгчийнхээ гар утсан дээрээсээ танай вэбсайт дээр ямар үйлдлүүд хийдгийг мэдэж авснаар тэдний хэрэглээг сайжруулж, мобайл трафик, хувиргалтын түвшнээ нэмэгдүүлэх боломжтой.

 

Та Маркетингийн албанаас гадна байгууллагын бүх алба хэлтэс, байгууллагын өөрийн зорилгод хүрэх үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх системтэй мэдлэгтэй болохыг хүсвэл удахгүй болох Certified KPI professional сургалтанд таныг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.