Сэтгэлтэй ажилтнууд буюу ажилтнууд хэзээ “Сэтгэл”-тэй болдог вэ?

Тийм учраас ажил олгогчид ажилтнуудынхаа яагаад энэ ажлын байрыг сонгосон, түүнийг хөдөлгөгч хүч нь юу болохыг судлаж, мэдэж авахыг хичээдэг.

Ажил олгогчийн хувьд ажилтнуудынхаа амьдралын нөхцөл байдлын тухай сонирхож, тэдний хүсэл эрмэлзэл, ямар ажил хийх, ямар албан тушаалд хүрэхийг хүсч байгааг нь олж мэдэх, хувь хүний хувьд ямар зорилго зорилтуудтай болохыг тань мэдсэнээр тэднийг хэрхэн дэмжиж урт хугацаанд хамтран ажиллах боломжоо олж хардаг.

Үүнтэй зэрэгцээд удирдагч хүний хувьд багийнхандаа үр бүтээлтэй ажиллах орчинг бий болгож өгөх нь таны нэг үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Абрахам Масловийн Хүний хэрэгцээний онол

 

Дээрх хэсэгт дурдагдсан хүний хэрэгцээний тухай нарийвчилж авч үзвэл бид Абрахам Масловын 1943 онд бичсэн “Хүний сэдэлжүүлэлтийн онол” нийтлэлд дурдагдсан Хүний хэрэгцээний онолын тухай авч үзэх хэрэгтэй болно.

Маслов нь хүний хэрэгцээнд 5 түвшинд тодорхойлж авч үзсэн байдаг.

  1. Физиологийн хэрэгцээ. Хүн амьдрахад шаардагдах үндсэн биологийн хэрэгцээнүүдийг энэ ангилалд оруулсан байдаг. Жишээ нь хоол хүнс, ус, агаар, нойр гэх мэт.
  2. Аюулгүй байдлын хэрэгцээ. Хүний аюулгүй байх, хамгаалалттай байх, хууль дүрэм, тогтвортой байдал, айдас хүйдэсгүй байх хэрэгцээнүүдийг энэ ангилалд оруулсан байна.
  3. Нийгмийн хэрэгцээ. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, харилцаа хамаарлтай байх хэрэгцээг энэ бүлэгт авч үздэг.
  4. Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ. Хүний өөрийгөө хүндлэх, амжилт олох, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээг энэ бүлэгт авч үзнэ.
  5. Өөрийгөө олох хэрэгцээ. Хүн өөрийнхөө чадвар, өөрөө өөртөө бүрэн итгэх, сэтгэл хангалуун байх, хувь хүний өөрийн хөгжил дэвшлийн төлөө хүсэж тэмүүлэх эрмэлзлэл.

 

Масловын Хүний хэрэгцээний онол Ажилтны сэтгэлтэй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Масловын үзэж байгаагаар хүн өөрийн үндсэн хэрэгцээг хангаж байж пирамидын дараагийн шат руу ахих буюу дараагийн түвшний хэрэгцээнд анхаарлаа хандуулдаг. Ажлын байран дээр хүлээн зөвшөөрөгдөөгүй, тэдний ажлыг үнэлж үнэлэхгүй байгаа үед ажилтан нь өөрийгөө үнэлэх хэрэгцээгээ хангахын тулд цааш явахаасаа өмнө энэхүү хэрэгцээгээ хангаж байхыг илүүд үздэг.

Тийм учраас ажилтнуудаа сэтгэлтэй байлгах гэдэг нь тэдний ажилдаа дуртай эсэхээс гадна ажилтныг хөдөлгөх хүч нь юу болохыг ойлгох явдал юм. Үүнээс харахад ажилтны сэтгэлийг нэмэгдүүлэх хөтөлбөр бол бүх хүнд тохирох нэг төрөл байх нь тохиромжгүй байдаг.

Түүний оронд асуудлын үндэсийг олж авахын тулд тодорхой алхамуудыг хийж, дараа нь байгууллагад илүү идэвхтэй ажиллагсдыг бий болгох шийдлийг гаргах хэрэгтэй.

 

Байгууллагын ажилтнуудыг сэтгэлтэй болгох алхмууд

  1. Нэг-нэг уулзалт товлож, тэдний хэрэгцээ, тулгарч буй асуудлуудыг ярилцаж таньж мэдэх
  2. Багийг бүрдүүлэх хөтөлбөрүүд зохион байгуулж, бүх ажилтнуудын оролцоог бий болгох
  3. Ажилтнууддаа  байгууллагын эрхэм зорилго, алсын харааг ойлгоход туслаж, тэрхүү эрхэм зорилгод хүрэхэд тухайн ажилтны хүлээх үүрэг, оролцоог ойлгуулах
  4. Байгууллагадаа тэдний оруулж чадах хувь нэмэр, хүчин чадлаа бүрэн ойлгоход туслах
  5. Карьерийн хувьд өсч хөгжихөд нь туслах, сургалтын хөгжлийн бодлого гаргах
  6. Шаардлагатай үед нь амжилтыг нь урамшуулах, хичээл зүтгэлийг нь үнэлэх
  7. Байнгын идэвхижүүлэлт нь ажилтныг сэтгэлтэй байлгах гол түлхүүр юм

Gallup судалгааны байгууллагаас 2019 онд Америкийн хөдөлмөрийн зах зээлд хийсэн судалгаагаар сэтгэлтэй ажилтнуудын үр ашигтай ажиллагаа дундажаас 21% өндөр байдаг гэж гарчээ.

Энэхүү тайланд хамгийн амжилттай байгаа байгууллагууд ажилтнууддаа стратегиа хүргэж чадсан байдаг байна. Тэд ажилтнуудаасаа юу хүсч байгаагаа тодорхой байлгаж, ажлаа сайн хийхэд нь шаардлагатай багаж хэрэгсэл, дэмжлэгээр хангадаг. Сэтгэлтэй ажилтнууд яагаад илүү үр ашигтай ажилладаг вэ? Судалгаанд оролцсон, сэтгэлтэй ажилтнуудын түвшин өндөртэй байгууллагуудын хувьд ажлаас чөлөө авах нь 41%-аар буурсан, хүний нөөцийн гаралт 59% -иар буурсан үзүүлэлтэй байна. Сэтгэлтэй ажилтан өдөр бүр хүсэл тэмүүлэл, зорилго, оршихуй, эрч хүчээр дүүрэн ирдэг байна.

 

Сэтгэлтэй ажилтнуудын түвшинг хэмжих түлхүүр үзүүлэлтүүд

Ажилтны NPS – энэ үзүүлэлт нь танай ажилтан өөрийн байгууллагыг танилууддаа санал болгох уу гэсэн ганц асуултын хариултаар хэмжигддэг.

Хүний нөөцийн гаралтын түвшин - Байгууллага ур чадвартай ажилтнуудаа тогтоон барьж чадаж байгаа эсэх түвшинг энэ үзүүлэлт харуулдаг.

 

 

 

Хэрэв та Хүний нөөцийн үйл ажиллагааг үнэлэх дээрх түлхүүр үзүүлэлтүүдээс гадна байгууллагын гүйцэтгэлийг хэмжих KPI-уудаа хэрхэн оновчтой сонгох, байгууллагадаа хэрхэн нэвтрүүлэх арга аргачлалыг суралцах, олон улсын туршлагаас судлах, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохыг хүсвэл Certified KPI Professional сургалтыг санал болгож байна.

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү Certified KPI Professional сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно. Сургалтын танилцуулгыг энд дарж үзнэ үү.