Хүний нөөцийн шинжилгээ нь хүний нөөцтэй холбоотой дата мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, тайлагнах үйл ажиллагаа юм.
ДэлгэрэнгүйОлон улсын KPI институт болон Могул Консалтинг энд Сервис компаниуд хамтран 2022 оны 3 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд KPI Мастеркласс сургалтыг Рамада зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй1992 онд Harvard Business Review сэтгүүлд нийтлэгдсэн Р.Каплан, Д.Нортон нарын "Тэнцвэрт үнэлгээний хүснэгт - гүйцэтгэлийг сайжруулах хэмжүүрүүд" нийтлэлээс хойш Balanced Scorecard (BSC) аргачлал нь гүйцэтгэлийн удирдлагын хамгийн түгээмэл аргачлалуудын нэг болсон юм. Өөр нэг алдартай менежментийн аргачлал бол 80-аад оны эхэн үеэс эхлэн Motorola-ийн чанарыг сайжруулах санаачлагаас үүдэлтэй Six Sigma арга юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн шаардлагын дагуу үйл явц, бүтээгдэхүүний гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгддэг.
ДэлгэрэнгүйТөслийн удирдлага бол эхлээд дуусдаг процесс төдий биш, өндөр ур чадвар шаардагддаг үйл ажиллагаанд тооцогдох болжээ. Project Management Institute-ээс гаргасан Pulse of the Profession тайланд дурдснаар компанийн топ удирдлагууд төслийн удирдлагад ихээхэн ач холбогдол өгдөг болсон байна.
ДэлгэрэнгүйBalanced Scorecard буюу Тэнцвэрт үнэлгээний аргачлал нь байгууллагын зорилгодоо нийцсэн гол шийдвэрийг гаргахад туслах замаар байгууллагыг хөгжүүлэх, гүйцэтгэлийн шинэ түвшинг бий болгоход тусладаг. Энэ гүйцэтгэлийг удирдах аргачлал нь ердөө суурь тогтолцоог бий болгодог бөгөөд түүнээс цааш хүссэн үр дүндээ хүртэл нэмж, сайжруулж, өөрчилж, ашиглах боломжтой байдаг. Технологийн зах зээлийн тэргүүлэгч болох Apple Inc бол энэхүү Тэнцвэрт үнэлгээний аргачлалыг бизнестээ амжилттайгаар ашигладаг тод жишээ юм.
ДэлгэрэнгүйОлон улсын KPI Institute байгууллагын KPI төслүүдийн шилдэг туршлагууд, судалгааны 17 жилийн туршлага дээрээс бий болсон 21,264 төрлийн KPI-ийн бичиг баримт бүхий smartkpis.com онлайн санг танилцуулж байна. Энэхүү онлайн сан нь гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэлийг удирддаг, үнэлдэг, хянадаг бүхий л ажил мэргэжлийн хүмүүст зориулагдсан юм.
ДэлгэрэнгүйСүүлийн үед хийгдсэн санал асуулгаас харахад ажилчдын 98% нь жил бүрийн ажлын гүйцэтгэлийн дүгнэлтийг үр дүнгүй буюу шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь гүйцэтгэлийн удирдлагын бүхий л үйл явцыг загварчлах арга, удирдлагын хандлага нь ажилчид гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хүлээж авахад асар их нөлөө үзүүлдэг байна. Зарим менежерүүдийн хувьд ажилчдын гүйцэтгэлийг үнэлэх нь дарамттай ажил байдаг байна.
ДэлгэрэнгүйГүйцэтгэлийн удирдлага, ялангуяа ажилтны гүйцэтгэлийн удирдлага нь хүний нөөцийн мэргэжилтнүүд, менежерүүд, ажилтнууд, эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнүүдийн мэтгэлцдэг халуухан сэдэв юм. Гүйцэтгэлийн удирдлага хөгжиж эхэлснээс хойш сүүлийн 50 жилийн хугацаанд гүйцэтгэлийн үйл явц /процесс/ болон түүний нэр олон удаа өөрчлөгдсөн байна. Цаашид гүйцэтгэлийн удирдлага хэрхэн өөрчлөгдөх бол?
ДэлгэрэнгүйБид өдөр бүр үнэлгээ хийж байдаг. Рестораны үйлчилгээг үнэлэх бол Yelp, киноны үнэлгээ Rotten Tomatoes, банкны болон бусад бүх л үйлчилгээ авах бүртээ үнэлгээ өгч байдаг. Бид семинар болон сургалтанд суусан хүмүүсээс үнэлгээ хийж өгөхийг хүсдэг. Бидний өдөр тутмын амьдралд хийгдэж байгаа шийдвэр гаргалтуудад үнэлгээ аль хэдийн чухал үзүүлэлт болжээ.
ДэлгэрэнгүйСүүлийн үеийн судалгаанаас харахад, судлаач Дэвид Каплан, Роберт Нортон нар тэнцвэрт үнэлгээний хуудсыг (Balanced Scorecard (BSC) бий болгосноос хойш 20 гаруй жилийн дараа ч гэсэн Fortune 1000 -д багтдаг компаниудын тэн хагасаас илүү нь энэ хуудсыг ашигласаар л байна.
ДэлгэрэнгүйКонтент маркетингийн бүх үйл ажиллагааны явцын гүйцэтгэлийг хэмжих боломжтой ба хэрэв та хэмжиж чадахгүй бол маш чухал мэдээллийг алдаж болно. Гэхдээ бүгдийг байнга хэмжих шаардлагагүй. Хамгийн оновчтой, үр дүнг илэрхийлж чадах тодорхой хэдэн KPI үзүүлэлтүүдийг ашиглах боломжтой ба эдгээрийг бүх төрлийн контент маркетингийн гүйцэтгэлийг үнэлэхэд ашиглаж болно.
ДэлгэрэнгүйAmerican Progress төвийн тайлангаас харахад, ажлаас гарсан ажилчтныг орлуулах зардал нь гарсан ажилтны ажил мэргэжил, ур чадвараас хамаарч тэдний цалингийн 16%- иас 213% хүртэл зардаг гаргадаг гэсэн тооцоо байна.
ДэлгэрэнгүйГүйцэтгэлийн удирдлагын процесст тайлагнал бол хамгийн чухал хэсэг байдаг. Ихэнх менежерүүд оны эцэст гүйцэтгэлийн тайлангаа гаргах гэж олон цагаар суудаг, гэхдээ энэ нь гүйцэтгэлийг сайжруулахад тийм ч ач холбогдолтой биш. Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан бол явцын гүйцэтгэлийг тухай бүрт нь харж, ажлаа сайжруулах зорилготой. Тийм ч учраас нэг удаа олон цагаар сууж гаргах биш тасралтгүй шинэчлэгдэж, байнга хянаж явах ёстой хамгийн чухал ажил юм.
ДэлгэрэнгүйСайн гүйцэтгэлийн удирдлагын системийн элементүүдийг тодорхойлоход хялбар боловч түүнийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглах нь бодож байснаас түвэгтэй байдаг.
ДэлгэрэнгүйЗахирлуудын хувьд ирээдүйн бизнесийн төлөвлөлтөндөө хамгийн чухал хүчин зүйл нь технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимжуулах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны дэлхий даяар тулгарсан цар тахлын бидэнд өгсөн хамгийн чухал сургамж бол бүхий л бизнесийн салбарт бүтээгдэхүүнээ цахимжуулж чадсан, хэрэглэгчид бүтээгдэхүүнээ хүргэх цахим боломжуудыг бий болгож чадсан бизнесүүдэд эрсдэл харьцангуй бага, зарим бизнесийн хувьд энэ нь давуу тал болж өрсөлдөөнд амжилт олж байгаа жишээнүүд ч бий. Энэ нь биднийг бизнесийнхээ стратегийг дахин нэг харах, бүтээгдэхүүн, үйлчилгээний цахимжуулах боломжуудыг тусгахыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй