Google компанийн агуу амжилтыг хүн бүр мэддэг. Гэхдээ түүнд хэрхэн хүрсэн болохыг тэр бүр мэддэггүй. Google-ийн сансрын хурдтай өсөлтийн нууц нь гүйцэтгэлийн удирдлагын техник болох OKR буюу Objective and Key Results юм. OKR нь байгууллагын зорилгод хүрэх баг бүрийн ажлын гүйцэтгэлийг удирддаг аргачлал юм. Google компани энэхүү системийг тасралтгүй өсөлтийг авчрах онцгой хэрэгсэл гэж үзсэн байдаг.
ДэлгэрэнгүйХүний нөөцийн менежмент нь байгууллагуудын хувьд дэмжигч функц байхаа больж, байгууллагын стратеги зорилгодоо хүрэх чухал хүчин зүйл болж байна. Менежментийн шинжлэх ухааны анхаарлын төвд байж, байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх олон төрлийн хүнийн нөөцийн удирдлагын боломжууд бий болсоор байн
ДэлгэрэнгүйОлон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү Certified KPI Professional сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 10 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.
ДэлгэрэнгүйДэлхий дахинаа үүсээд буй өнөөгийн онцгой нөхцлөөс шалтгаалан The KPI Institute өөрийн сертификаттай сургалтуудаа онлайн болгосноор Монгол хэрэглэгчдэд орон зайн бэрхшээлгүйгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтанд оролцож, мэдлэгээ дээшлүүлэн, сертификаттай болох боломжтой боллоо
ДэлгэрэнгүйERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь байгууллагад бодит болон бодит бус хоёр төрлийн ашиг тусыг авчирдаг. Бодит ашиг тус гэдэгт бараа материалын үлдэгдэл буурах, ажилтны бүтээмж нэмэгдэх, үйл ажиллагааны өртөг буурах гэх мэт үзүүлэлтүүд ордог бол Бодит бус үр ашигт байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн бодит датаг харах, бизнес процессийн автоматжуулалт, сайжруулалт, дотоод мэдээлэл солилцоо сайжрах гэх мэт ордог. Хэдийгээр ийм чухал ач холбогдолтой төсөл хэдий ч тухайн төслийнхөө гүйцэтгэлийг бид хэмжиж чаддаггүй. Үнэхээр ERP системийг нэвтрүүлснээрээ эдгээр үр ашиг бидэнд гарч ирсэн үү, манай систем нэвтрүүлэх төслийн ажил амжилттай болсон уу, хүлээж байсан үр дүнгээ хүртэж чадаж байна уу гэдэг асуулт бидэнд бий болдог.
ДэлгэрэнгүйERP систем нэвтрүүлэх эсэхээ шийдэхийн өмнө хамгийн түрүүнд тооцох ёстой асуудал бол энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ. ERP систем нь ямар үнэ өртөгтэй байдаг, түүнийг нэвтрүүлэх үйлчилгээний хөлс, техникийн дэд бүтцийг сайжруулах хэрэгцээтэй эсэх түүнтэй холбоотой зардал гэх мэт тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх зардлыг тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлж, манай байгууллага энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ ондоо хийх боломжтой юу, энэхүү төслийг хэрэгжүүлэх нь байгууллагад ямар асуудлыг шийдвэрлэж, ямар үр ашиг авчрах уу гэх мэт чухал асуултуудад хариулах хэрэгтэй болно.
ДэлгэрэнгүйERP системүүд нь байгууллагын хэмжээ, салбар гэх мэт нөхцлүүдээс хамаарч ялгаатай зориулалттай байдаг. Зарим системүүд бүх төрлийн байгууллагад тохируулан ашиглах боломжтой ч байдаг. Жишээ нь жижиг бизнесүүдэд томоохон корпорациудад зориулсан хувилбарыг ашиглах шаардлага байхгүй. Тэд өөрсдийн ашиглах модиулуудыг сонгон авч хэрэгцээндээ тохируулан ашиглах боломжтой.
ДэлгэрэнгүйАжилтнууд зайнаас ажилласанаар ажлын бүтээмж болон сэтгэл ханамж өсдөг, ажлаас гарах магадлал буурдаг тухай Harvard Business Review нэгэн судалгаагаараа дүгнэсэн байдаг. Мэдээж ажилтны хувьд ажил руу явах цагаа хэмнэхээс эхлээд ажлын цагаа бүртгүүлэхгүй, ажиллах цагаа өөрөө хуваарилах, гэр бүлдээ цаг зарцуулах боломжтой болох гэх мэт олон давуу тал бий болдог. Харин ажил олгогчийн хувьд ажилтны ажлын гүйцэтгэлийг цаг бүртгэлгүйгээр зайнаас удирдах шаардлага гарч ирнэ. Тийм учраас хуучин баримталж байсан дүрэм журам, гүйцэтгэлийн удирдлага зайнаас ажиллах нөхцөлд тохирохоо больдог.
ДэлгэрэнгүйГүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх явцад KPI-ийг оновчтойгоор сонгох нь энгийн хэдий ч түвэгтэй даалгавар байдаг. KPI институтын үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх Aurel Brudan-ийн өгч буй KPI сонгоход туслах 15 зөвлөгөөг хүргэж байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр бизнесийн ертөнцөд 2 төрлийн компаниуд байна : дижитал эрин үед байгуулагдсан “дижитал төрмөл бизнес” болон түүнээс өмнө үед үүсгэн байгуулагдсан “уламжлалт бизнес”. Gartner-ийн тодорхойлсноор “Дижитал төрмөл бизнес гэдэг бол 1995 оноос хойш байгуулагдсан, үйл ажиллагааны загвар болон чадавхи нь интернэт эрин үеийн мэдээллийн хэрэглээнд суурилсан, үндсэн өрсөлдөх чадвар нь дижитал технологи болсон байгууллагууд” гэсэн байдаг. Энэ тодорхойлолтоос харахад уламжлалт бизнесүүд дижитал бизнесүүдтэй өрсөлдөх нь тийм ч хэцүү асуудал биш юм шиг.
ДэлгэрэнгүйKPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт нь байгууллагын гүйцэтгэлийг хэмжих, сайжруулахад хэрэглэгддэг менежментийн түгээмэл ашиглагддаг хэрэгсэл юм. KPI институтын тодорхойлсноор “ KPI бол гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлт ба байгууллагын үйл ажиллагааны хувьд тавигдсан зорилго, үр дүнд хүрэх гүйцэтгэлийн хэмжээг илэрхийлэх, хэмжигдэхүйц илэрхийлэл” юм.
ДэлгэрэнгүйKPI гэж юу вэ? Энэ асуултыг хэнээс асууж байгаагаас хариулт нь шалтгаална. IT болон бизнесийн шинжилгээний мэргэжилтнүүдээс асуувал тэд KPI бол ердөө тодорхой ажил гүйцэтгэлийн үр дүнг харуулж байгаа тоо гэж хариулна. Гэхдээ KPI энгийн нэг тоо биш, үнэлгээний систем, гүйцэтгэлийн түүхийг харуулдаг чухал тоо юм.
ДэлгэрэнгүйAmazon компани өөрийн аппликэйшндээ StyleSnap нэртэй, хиймэл оюунд суурилсан шинэ үйлчилгээг өнгөрсөн оны 6-р сард танилцуулсан билээ. Энэ үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгч өөрийн сонирхсон хувцасны загварыг сэтгүүл, вэбсайтнаас авсан зургаар Amazon апп руу оруулснаар түүнтэй төстэй загварын бүтээгдэхүүнийг Amazon санал болгох юм.
Дэлгэрэнгүй15 жилийн турш олон улсын KPI институт нь гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр тэргүүн туршлага судлан хөгжүүлж, олон зуун байгууллагын болон корпорациудын хурдацтай өсөлтийг бий болгох өөрчлөлтүүдийг хийж байна. 2020 онд ч мөн дэлхий даяарх бизнесүүдийн зорилгодоо хүрэхэд нь туслах эрхэм зорилгоо хэрэгжүүлж, бизнесийн гүйцэтгэлийн удирдлагыг хөгжүүлэх олон төрлийн сургалтуудаа явуулахаар төлөвлөөд байна.
ДэлгэрэнгүйХүний нөөцийн салбар болон ирээдүйн ажлын байрны өөрчлөлтөнд нөлөөлж буй үндсэн 4 хүчин зүйл байгаа ба цаашдаа ч нөлөөлсөөр байх болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Дэлгэрэнгүй